Хогны уутанд төсөвлөсөн 3,2 тэрбум төгрөг салхинд хийсэв үү
“Хоггvй Улаанбаатар Азийн цагаан дагина” нэртэй хогны уутыг єнгєрсєн долдугаар сард нийслэлийн хоёр дvvрэгт туршилт хэлбэрээр тараасан билээ. Харин єнгєрсєн сараас эхлэн хороо бүрээр дамжуулж, айл өрхөд 15 ширхэг ногоон уутыг тарааж эхэлсэн. Гэвч айл өрхүүд энэхүү ногоон уутанд хогоо хийдэггүй, чанарын шаардлага хангахгүй байна гэсэн яриа их гарч байгаа. Харин Нийслэлээс хогны ногоон уутанд хогоо хийгээгүй тохиолдолд хогийг нь тээвэрлэхгүй мєн уутыг зориулалтын бус хэрэглэвэл “Хог хаягдлын тухай хууль”-ийн дагуу иргэнийг нэг сарын хєдєлмєрийн хєлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний мєнгєєр торгоно гэж байгаа. Гэтэл энэ ажил хэрэг нь өнөөдөр гэр хороололд хэрэгжихгүй байна. Айл бүрт сард 15 ширхэг ногоон уут өгч 2500 тєгрєг татвар хэлбэрээр хураадаг.Гэтэл айл өрхүүд ногоон уутыг хог, vнсийг даахгvй урагддаг гэх шалтгаанаар бараг хэрэглэдэггvй. Иймээс их хэмжээний тєсєв мєнгєєр хийж байгаа ажил учраас хогны уутаа vнэнд нь тохирсон чанартай хийх хэрэгтэй баймаар гэх иргэд олонтой байлаа. Татварын мєнгийг энэ мэтийн ажилд зарцуулж байхаар хог хаягдлыг дахин боловсруулах vйлдвэр барих ажлыг эхлvvлмээр байна. Одоо хийж байгаа уутыг “Монгол хэвлэл”, “Оби паластик” ХХК vйлдвэрлэж байгаа аж. Одоо гэр хороололоор тараагдаад байгаа уут нь арай нимгэн чанарын шаардлага хангахгүй бөгөөд уут нь 80*45см-ийн хэмжээтэй байгаа. Чанарын шаардлага хангахгүй уутаа ирэх арванхоёрдугаар сараас эхлээд хэмжээ нь арай багассан мөн зузаан болсон уут тараагдаж эхлэх гэнэ. Хогны ногоон уутандаа хогоо хийгээгүй тохиолдолд хогийг тээвэрлэхгүй гэсэн боловч хог ачигч нарт илүү хүндрэл үүсгэдэг болсон талаар СХД-ийн 25 дугаар хорооны хог ачигч Н.Болд ярьж байна. Учир нь зарим айл хэмжээнээс нь хэтэрсэн хог хийдэг учраас хог ачих явцад задарч унаж илүү ажил болдог талаар ярьж байв.
Тэрээр мөн хэлэхдээ “Ер нь айлууд ногоон уутандаа хийхээсээ хийхгvй нь илvv байгаа. Гэр хорооллын айлууд гурил болон модны уутанд хогоо хийж тавьдаг. Харин орон сууцны айлууд шар тор буюу хайрцаганд хийсэн харагддаг” гэсэн юм.
” Хог хаягдлын менежмент “-ын тєслийг боловсруулж хогны асуудалд 3.2 тэрбум тєгрєгийг тєсєвт суулгасан. Гэтэл хогны ногоон уутанд төсөвлөсөн 3,2 тэрбум төгрөг ажил хэрэг болохгүй салхинд хийсч байгаа юм биш үү. Өнгөрсөн амралтын өдөр гэр хороололоор явж иргэд хогны ногоон уутанд хогоо хэрхэн хийж байгааг харахад гэр хороололын иргэд үнсээ пошиконд хийдэг юм байна. Харин хогоо ихэнхи нь гурилны уутанд хийсэн байсан бөгөөд хогны нэг ч уут харагдсангүй. Энэ талаар зарим иргэдээс асуухад
СХД-ийн 25 дугаар хорооны иргэн Р.Дүүрэнбилэг
-Хогны ногоон уут манайд 15 ширхэг ирсэн. Шаардлага хангахааргүй нимгэн, хэврэг байна. Хүнд хог хийхээр ёроол нь цоорно, халуун үнс, нурам бол хийх арга ч байхгүй. Ялангуяа гэр хорооллын айл өрхийн хувьд төрөл бүрийн л хог хаягдал гарна. Тэр болгоныг яаж нимгэхэн уутанд хийж болох вэ дээ. Энд тэндээсээ цоороод асгарчихна. Ер нь байгаль орчныг хамгаалахын тулд гялгар уутыг хориглоно гэж хэсэг яриад цаасан уут хэрэглэе гээд л байсан. Гялгар уут байгальд шингэхдээ муу, хөрсөнд хэдэн арван жил байдаг гэдэг шүү дээ. Гэтэл одоо гялгар уутыг хэдэн мянгаар нь тарааж байгаа нь урьд ярьж хэлж байсныхаа эсрэг болж. Үндсэндээ шахааны бизнес л юм биш үү. Гялгар уутны оронд өөр даавуун, цаасан уут гаргана гэдэг ч худлаа. Айл бүр өөрсдөө л уутандаа хогоо хийгээд гаргах нь зөв л дөө
БЗД-ийн Цахлай тойргийн иргэн Н.Сүххуяг
Манайд хогны ногоон уут ирээгүй. Гэхдээ тэр уутыг харсан хог хийнэ гэхэд хэцүү юм билээ. Хөнгөн хаягдалд хог л хийвэл зүгээр юм шиг байна. Түүнээс хүнд юм хийвэл даахгүй л уут байна лээ” гэсэн юм. Энэ мэтчилэнгээр ямарваа нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ орчин нөхцлийн тооцоо судалгаатай, зардал мөнгөнд хэмнэлттэй талаас нь бодолцож үзмээр. Татвар төлөгчдийн хөлс хүчээр бүрддэг улсын төсвийн мөнгө гэдэг хайр найргүй, баруун солгойгүй цацаад байдаг хэмжээлшгүй баяны хөрөнгө ч биш байлтай.
Б.Анхтуяа
Сэтгэгдэл ( 2 )
yu gej salxind xiisdeg yum UULBAATARIIN karmand orno shuu dee.
Халуун нурам хийх юм бол ямарч уут тэсэхгүй шүүдээ! Уут тараасан нь зөв.Ийм уутыг төвийн орон сууцныханд илүү тохиорх юм .Ер ийм уутыг худалдаанд хямд үнээр худалдмаар юм Ашиглаж сурмаар байна шүүдээ! Хороололынхны хувьд юу хэргтэйг мэдэхгүй юм Тэдэнд төмөр бочка хэрэгтэй