Ч.Даваабаяр: Надтай хамт албадын дарга нарыг ч гэсэн шалгах хэрэгтэй бүгд л цаанаа хувийн эвсэл, продакшнтай шүү дээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 19

МҮОНТ-ын захирал Ч.Даваабаярыг ажлаас нь огцруулах тухай захидалыг  МҮОНТ-ын хамт олон уранбүтээлчдийн 100 гаруй хүний гарын үсгээр баталгаажуулан  өчигдөр гаргасан. Харин өнөөдөр 11 цагаас тус телевизийн хурлын зааланд МҮОНТ-ын удирдах зөвлөл болон уран бүтээлчид хуралдлаа. Уг хурлын үеэр сэтгүүлчид очсон боловч тус телевизийн олон хамгаалагч нар биднийг оруулаагүй юм. Ард түмний татварын мөнгөөр санхүүждэг. Олон нийтийн тодотголтой үндэсний телевиз учир нээлттэй хуралдах болов уу гэсэн бодолтой очсон боловч хаалттай болж байлаа.   Уг хурлаас түр гарах хооронд нь МҮОНТ-ын захирал Ч.Даваабаяртай ярилцлаа.


-          Танайх яагаад хаалттай хуралдаж байна бэ? Ил тод хуралдах боломжгүй байна уу?

-          Манайх асуудлаа дотооддоо хаалттай хуралдаж байна. Хааж нуугаад байх юм бол байхгүй. Уг нь нээлттэй хуралдах ёстой л доо. Гэхдээ хурлыг зохион байгуулж байгаа хүмүүс л хаалттай болгочихлоо. Манайх олон нийтэд ил тод байх үүрэг хариуцлага хүлээсэн телевиз шүү дээ.

-          Хамт олныхоо гаргасан шүүмжлэлийг та хүлээж авах уу?


-          Би энэ шүүмжлэлд бол  нааштай хандаж байгаа. Ингэж шүүмжлэлгүй яахав. Би өөрийнхөө асуудал, алдаа дутагдлыг засаад авчихья. Үнэхээр болохгүй, бүтэхгүй зүйл гаргаад байгаа хэн ч байсан  байгууллагынхаа дүрэм журмыг мөрдөх л ёстой.


-Таныг “ETV” телевизийн эрх ашгийн төлөө ажилладаг гэж үзсэн байна. Та яагаад энэ том телевиз удирдаж байж хувийн телевизэд үйлчилдэг юм бэ?


-          Би  энэ телевизд ажиллаж  байсан нь үнэн. Гэхдээ одоо бол надад ямар ч хамаа байхгүй.  ETV телевизд шал өөр удирдлага менежментийн баг ажиллаж байгаа. Үнэхээр би буруутай юм хийсэн бол авлигатай тэмцэх газар болон холбогдох байгууллагуудад  шалгуулмаар байна. Миний буруу гэдгийг тогтоох юм бол   албан тушаалаа өгөхөд ч бэлэн байна.


-          - Заавал энд ажиллах гээд байх сонирхолгүй гэсэн үг үү?


-          - Ажилахад ч бэлэн явахад ч бэлэн байна. Гэхдээ МҮОНТ дотор ажиллаж байгаа олон нэгдэл, албадын дарга нар надтай хамт  шалгуулах  хэрэгтэй. Тэд нар бүгдээрээ цаанаа эвсэл, продакшны захирлууд байдаг шүү дээ. Хэн нь хэн бэ? гэдгээ бүгдээрээ  очоод  шалгуулья л даа.


-          - Та ажилтнуудаа өрөөндөө дуудаад  ажлаас хална гэж дарамталж байсан юм биш үү?


-           - Би шинчлэлийн бодлого  яриад хүн ажлаас халах гээд байгаа юм бол байхгүй. Нэг ч хүн ажлаас халахгүй . Харин ч ажил  хийснийх нь үр дүнгээр цалинг нь олгоод л байж байна. Манайх цалингийн шинэ системд шилжих цаг болсон. Хүнд үг хэлэх эрх эрх чөлөө нь нээлттэй. Тиймээс юу ч ярьж үгээ хэлж болно. Хоёр хүн хоёулахнаа суугаад юу ч хамаагүй ярьдаг биздээ. Түүнтэй адилхан. Ингэж ярьсныг би нээх хүнд асуудал гэж үзэхгүй байна. Хамгийн гол нь ярьж байгаа бүх зүйл нь баримт, нотолгоотой байгаасай гэж хүсч байна. Хүнийг гүтгэж л болохгүй.


-          - Өнөөдрийн хурлаар таньд хандаж юу гэж хэлсэн бэ?


-         -  Би саяны хурлаар  хоёр гурван хүний үгийг сонслоо. Ойлгомжтой юм байна. Намайг шүүмжилж байна. Хоолоо идчихээд шүдээ чигчилдэг. Утсаар ярьдаг гээд янз янзын юм ярьж л байна. Энэ бол хүн бүхэнд байдаг асуудал. Өнөөдөр хүн болгон л гар утсаараа кино үзээд л явж байгаа шүү дээ. Би гар утсаараа интернэт ороод бүх мэдээллээ аваад өөрт хэрэгтээгээ үзээд хараад  явж болно биздээ. Ганцхан би биш олон хүн энэ журмаар явж байгаа байх. Мөн хэсэг бүлэг хүмүүс уран бүлээлчдийн нэрийг барьж манай хамт олны нэрээр тэмцэл хийж байна. Ийм онцгүй юм хийдгээ болих хэрэгтэй ш дээ.


-          - Хэсэг бүлэг хүн биш 100- гаад хүний гарын үсэг байсан шүү дээ?


-          - Өнгөрсөн хагас бүтэнд манай байгууллагын спортын тэмцээн болсон юм. Энэ үеэр уран бүтээлчдийн ус ундааг зөөж гүйж байгаад л нэг нь гарын үсэг зуруулчихсан юм байна билээ. Өчигдөрийн нийтийн хурлаар энэ асуудлыг ярихад ийм учиртай байсан юм бол бид гарын үсэг зурахгүй шүү дээ. Учрыг нь  мэдээгүй ш дээ гэж ярих хүн олон байсан.  Би хувийнхаа машинаар улсын ажил л хийсэн. Машины дугаарын хязгаарлалт гараад явахад хэцүү байгаа. Ажлын цагаар албаныхаа машиныг унадаг. Бусад цагт нь хувийнхаа машиныг унадаг тэрнээс биш улсын машинаар хувийнхаа ажил хийгээгүй. Харин ч би хувийнхаа машинаар улсын ажил хийж өөрийнхөө үнэтэй камеруудыг үнэгүй ашиглуулж байна. Төлбөрөө аваагүй байгаа. Наадмын гурван өдөр ажилласан уран бүтээлчдэд захиалгын пицца өгсөн. Би хоол өгснөөрөө буруудаад байгаа юм уу.

-          - Тэгвэл энэ хүмүүсийн ард та ямар хүн байна гэж бодож байна вэ?


-         -  Ард нь нэг хүн  байна гэж бол бодохгүй байна. Уран бүтээлчдийн нэрийг барьсан цөөхөн хэдэн хүний эрх ашиг л яваад байгаа.


-          - Хэрэв тэмцлийн хурц хэлбэрт шилжээд уран бүтээлчид ажил хаялт зарлаж, телевизийн ажил доголдвол яах вэ?


-         -  Ажил хаятлаа хүндрэнэ гэж би бодохгүй байна. Менежментийн баг удирдлагын зөвлөл, гээд том том баг ажиллаж байна.  Уран бүтээлчид бүгд хүлээн зөвшөөрөөд дэмжээд байгаа юм бол байхгүй. Хурлын заалнаас харахад ч гэсэн андашгүй байна. Энд нэгдсэн зуун хүн бол байхгүй ээ.  Уран бүтээлчид бүгд өдөр тутмынхаа хийх ёстой ажлаа хийгээд л явж байгаа.

-          - Таныг МҮОНТ-ын үндэсний зөвлөлөөс томилоогүй гээд байгаа. Таныг хэн томилсон юм бэ?

-          - Сонгон шалгаруулалтаар л сонгогдсон шүү дээ.

 

Ярилцсан: Н.Ганчимэг

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батцэнгэл(203.194.116.210) 2013 оны 11 сарын 22

Зөвөө зөв. Энэ хэдэн хурган дарга нары нь бөөнөөр нь хөөж явуулаад ЕТВ, ТВ9-өөс бөөнөөр нь баахан хуц ухна авчраад тавьчих. Наадуул чинь чамайг ер зүгээр байлгахгүй. Тэгээд аажим аажмаар олон нийтийн телевизийг гартаа оруулж аваад хуюьчлаад авчих. Чи ийм юмыг хүнээр заалгана гэж юу байхав.

0  |  0
тбб(103.11.195.78) 2013 оны 11 сарын 19

батцэнгэлийг шалга

0  |  0
zochin(202.21.117.226) 2013 оны 11 сарын 19

dund shatnii ene hurgan dargiig solih hregtei yun sichlel ve naadhiig chini ue ueiin uran buteelchid hiihiin tuluu bdag hamgiin gol ni sain menejerl hregtei gehde davaabayr shig usan tolgoi bish uran buteel mddeg hun hregtei bna

0  |  0
zochin.(202.179.20.212) 2013 оны 11 сарын 19

songon shalgaruulalt gej yum bolson bol tednii odriin ter hural ene ter geed jaahan bichichiheech.

0  |  0
Top