Төрийн албанд орох гэж улайрсан иргэд яамны үүдэнд замбараагүй байдал бий болголоо

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 19

Яг одоо Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын яамны гадна олон хүн цугларч, замбараагүй байдлыг бий болгоод байна. Эдгээр хүмүүс төрийн албан хаагчийн шалгалтад бүртгүүлэхээр цугласан гэнэ. Шалгалтын бүртгэл өнөөдөр өглөөний 9.00 цагт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд эхэлсэн бөгөөд өнөөдөр 17.00 цагт дуусах юм байна. Тиймээс хүмүүс 17.00 цагаас өмнө амжиж бүртгүүлэхийн тулд ийнхүү гадаа дугаарлан зогсож байгаа аж. Бүртгэлийг явуулж буй яамны ажилтнууд иргэдийг тав, таваар нь дотогш оруулж байгаад одоо хоёроор нь оруулж байгаа гэнэ. Тиймээс цагтаа амжиж бүртгүүлж чадахгүй болохоос айсан иргэд урд, хойгуураа хүн оруулахгүй гэж хэрүүл маргаан үүсгээд байгаа нь энэ юм байна.

Энд дугаарлан зогсож буй хүмүүсийн хэлж  буйгаар “Бүртгэл нэг өдөр үргэлжилж байгаа нь ийнхүү замбараагүй байдал үүсэхэд нөлөөлж байна. Үүнийг хоёр өдөр болгох хэрэгтэй. Хэрэв өнөөдөр 17.00 цаг хүртэл бүртгэх юм бол цаана нь олон хүн бүртгүүлж чадахгүй үлдэнэ” гэж байна. Иргэдийг хүйтэнд олон цагаар гадаа зогсоож, ганцхан өдөр бүртгэл хийж байгаад энд цугласан хүмүүс шүүмжлэлттэй хандаж байна. Энэ талаар албаны хүнээс тодруулга авах гэсэн боловч тус яам өнөөдөр гадны хүмүүсийг нэвтрүүлэхгүй гэсэн тайлбайрыг өглөө.

DSC_0775

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ундрах (103.9.90.130) 2013 оны 11 сарын 20

хэлмэгдчихсэн байхын юм асуух гэж очоод

0  |  0
зочин(202.70.41.190) 2013 оны 11 сарын 20

энэ одоо юу вэээ. хэзээ байхад яам сонгон шалгаруулалт явуулдаг болсон юм бэ. Зөвхөн удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг л яам зохион байгуулдаг шиг санагдах юм. энэ ч арай л бишээ

0  |  0
Top