Өчигдөр танхайн сэдэлтэй хэд хэдэн хэргүүд бүртгэгдсэн байна. Тухайлбал, БГД-ийн 12-р хороо “Маss” баарны гадаа хутгалуулсан хүн ГССҮТ-д ирж хэвтлээ гэсэн мэдээлийн дагуу шалгахад тус баарны үүдэнд 34 настай эрэгтэй Э-г үл таних залуу хэвлийн тус газар нь хутгалсныг БГД-ийн цагдаагийнхан шалгаж байгаа аж. Ер нь баар цэнгээний газруудын эргэн тойронд эргүүлийн цагдаа анхаарал хандуулах байдлаа сайжруулахгүй бол энэ төрлийн хутга мэстэй холбоотой хэргүүд гарсаар байх юм.
Сэтгэгдэл ( 0 )