“Andra Model Management” агентлагийн захирал мисс Х.Бадамгэрэл энэ жилийн "Гоёл наадам"-д оролцож топ модель болохоор бэлтгэж буй талаараа өнгөрсөн долоо хоногт "Facebook" хуудаснаа нийтэлсэн нь цахим хуудсуудаар мэдээлэл болон цацагдаж уншигчдыг төдийгүй загварын ертөнцийнхнийг гайшруулсан билээ. Учир нь мисс бүсгүй маань саяхан амаржиж хүүтэй болсон билээ. Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан "UB FASHION WEEK"-ийн тайзнаа өөрийн гоо үзэсгэлэн, төгс төгөлдөр биеэ, авъяас чадвараа гайхуулан гарч ирэн "Гоёл наадам"-д оролцох болсоноо зарласан юм.
Сэтгэгдэл ( 0 )