Монгол Улс удахгүй цөмийн хаягдлын тантан болно

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 20

“Монгол Улс удахгүй цөмийн хаягдлын тантан болно” ... Энэ үгийг Осакагийн Их сургуулийн эрдэмтэн Риоко Имаока Ази тивийг цөмийн бохирдолтой болгохгүйн тулд хэрхэх тухай эрдэм шинжилгээний бүтээлдээ онцолжээ. Түүний бичсэн нийтлэлийг хүргэж байна

“Хэдийнэ хоёр толгойтой хурга, сохор ботго гараад эхэлсэн.

Ураны хайгуул, олборлолт, бохирдол цаашид өснө үү гэхээс алга болохгүй. Яагаад гэвэл энэ маш ашигтай бизнес. Гэхдээ хурдацтай хөгжиж байгаа эдийн засаг хүрээлэн буй орчинд том асуудал тарьдаг. Энэ нь бараг жам ёс мэт боловч хянаж бас болно.

Монголчуудын хувьд малынхаа махыг хүнсэндээ шууд хэрэглэдэг ба ямар нэг шинжилгээнд хамруулах нь маш ховор. Тэгэхээр цацрагийн хордлогод өртөхгүй гэсэн баталгаа байхгүй.

Хамгийн ойрын жишээг танилцуулахад, Франц-Монголын хамтарсан ураны хайгуулын баг гурван жилийн өмнөөс говьд ажиллаж байгаа. Хэдийгээр богино хугацаа өнгөрсөн ч тэр бүс нутагт малын ургийн гажиг хэтэрхий олширсон. Хоёр толгойтой хурга, сохор ботго, яр шарх, цусны ийлдсийн өөрчлөлт.

Эрх баригчид нь үүнийг өөрөөр тайлбарлаж байгаа ч цаг хугацаа, орон зайн байдал зэрэг наад захын нотолгоо хангалттай. АНУ, Японы зүгээс энэ хордлогыг цацрагийн хордлоготой холбон тайлбарлаж байгаа. Тэгээд ч ураны хайгуулын бүс Монголын зүүд хойд нутагт, ЗХУ-ын үед ашиглаж байсан ураны ордтой нэлээд ойр. Тэгэхээр хордлогын шалтгаан хэнд ч ойлгомжтой”

Түүний нийтлэлийг ерөнхий агуулга иймэрхүү. Дорноговийн Улаанбадрах сумын иргэд энэ аюулыг биеэрээ мэдэрч эхэлсэн учраас төрд хандаж шийдвэрлэхийг шаардах болсон. Гэсэн хэдий ч Цөмийн энергийн газар, МХЕГ-ын удаа дараагийн дүгнэлтээр ургийн гажиг, малын өвчин, урьд өмнө сонсогдож дуулдаагүй хордлогот шинж тэмдгүүд шал өөр шалтгаантай болж хувирсан.

Үүнээс өмнө Хонгорын иргэдийг усанд ч орж мэддэггүй, бохир заваанаасаа болж хамуурсан болгож хувиргасантайгаа адил говийнхныг ч мөн мадлах гэж байна. Улаанбадрах суманд насаараа амьдарч буй нэг танил маань “Мал муулаад гэдэс дотрыг нь идэх тухай ойлголт одоо байхгүй болсон. Хэдхэн жилийн өмнөөс л ийм болоод байгаа. Уушги, зүрх гээд таван цул нь битүү ногоон идээ, шархтай, хэвийн хэмжээнээс хэд дахин томорчихсон. Цус нь хар хүрэн, ногоон туяатай болчихсон. Арьс нэхий нь яр шархнаас болоод ашиглахын талгүй болчихоод байгааг юу гэж тайлбарлах вэ. Жилийн дөрвөн улиралд хамрын тамхи шиг нунтаг саарал шороо нүүр нүдгүй шуурч, амьд амьтан тэсэхийн эцэсгүй болсныг шалгалтаар ирсэн хүмүүс ч хэлнэ” гэж ярьсан.

Ийм байхад л ураны хайгуул, туршилтын олборлолттой огтын падлийгүй, өөр шалтгаантай гээд байгаа Засгийн газрыг яалтай вэ. Хэрвээ өөр шалтгаантай юм бол тэрийгээ ядаж хүн үнэмшихээр тайлбарлаж, таниулаад, зохих арга хэмжээ авч болдоггүй юм байх даа. Нэг их удалгүй говийнхон мутант болжээ гэвэл гайхах зүйл ер алга.


                                  

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ss(175.223.31.50) 2017 оны 07 сарын 19

Uchir medeh humuus yamar ch hor urshiggui geh ym ble mergejliin humuus ni sonin hewleer iim medeelel ywaad bdg ni bas hachin henii zahialgaar iim medeelel ywaad bdg ni sonin er ni en metii social.medeeg hen oruulsan yagaad oruulsan yamar barimt notolgo bn zereg buh ymiig ni oruulj bich gej shaardlaga hariutslag tootsoj bh ni chuhal ym amtai helte bolgon hurgan bytshan tarhi tom amniiha hereer jirgej nogood ni bytshan itgemtgii tarhita orkuud ni itgeed orildog tsag ongorch baigaa shu

0  |  0
Ард түмэн(103.26.194.37) 2013 оны 12 сарын 23

Их бахархалтай өнгөөр бичсэн байна. Монгол Улс удахгүй цөмийн хаягдлын тантан болно гэж. Үүнийг бичигч сэргийлэх гэхээсээ бахархсан өнгөөр бичиж. Ингэж муу ёрлож, Монголчуудын хийморь лүндааг гүдлүүлэх сонирхол хятадуудад байгаа нь нууц биш. Ийм л үүднээс бүхийг харлуулсан, муулсан, Төр лүү дайр давшлан бичсэн нийтлэлүүд цадигаа алдлаа. Бидний Монголчууд гэгээлэг юм уншихыг хүсэж байна. Ийм юм бичээч.

0  |  0
imaoka(27.229.140.50) 2013 оны 12 сарын 21

“Монгол Улс удахгүй цөмийн хаягдлын тантан болно” ...gej bi bichij uzeegui syu.

0  |  0
mgl(103.26.194.27) 2013 оны 12 сарын 20

kk, ineedtei bna. tag haranhui malnuud ni dagaal salbaganah bh daa huurhii. nuguu ”delkhii sunuhud” itgedeguud. bidnii shataagaad bga nuurs uran-tai, gedegiig helehgui bga yumaa boloogui... harin naad arkhia baga uu .. hulduj uhne shuu

0  |  0
hunnu(103.26.194.87) 2013 оны 12 сарын 20

Za hudlaa shaagaad, tsuurhal taraagaad bgaarai...henii zahialgaar iim yum bicheed bdag yum be?!

0  |  0
mongol(202.179.22.124) 2013 оны 12 сарын 20

Yanaa yaj amidarnaa. Ur huuhduud maani yu boloh ve? Bid nar zugeer l haraad mal shig bgaad bhu? Ene 76 yu hiij yu bodoj yavdag bnaa. Ard tumen temtseh tsag ni bolson yum bishuu.

0  |  0
sdaa(211.203.48.143) 2013 оны 12 сарын 20

eoooe mgl dee amidrah batalgaa .1%yum bzde sdaa yumaa

0  |  0
Top