Цахим мэдээллийн ертөнцийн шилдгүүдийг шалгаруулах “Online media awards-2013” ёслол амжиллтай боллоо. Монголын хэвлэл мэдээллийн салбарын 100 жилийн түүхтэй их айлд отгон гишүүн нь болж мэндэлсэн цахим сэтгүүлзүйнхэн өчигдөр өөрсдийн шилдгүүдээ тодруулсан юм.
Тус арга хэмжээг Монголын Мэдээллийн Сайтын Ассоциаци зохион байгуулсан бөгөөд анх удаа болж буй энэ баяраар тун сонирхолтой байдлаар шилдгүүдээ шалгаруулсан нь олны анхаарлыг татаж байв.
Шалгаруулалт хоёр шаттайгаар явагдсан. Эхний шатанд интернет орчинд нэвтрэх боломжтой хүн бүр өөрсдийн фэйсбүүк, твиттер хаягаар нэр дэвшигчдэд саналаа өгч номинаци тус бүрээс шилдэг гурвыг тодруулсан бол сүүлийн шатыг ёслолын арга хэмжээнд уригдсан зочид ил тодоор шалгаруулсан юм.
Танхимд байсан 200 зочин бүртгэгдсэн утасны дугаараа давхардахгүй саналаа өгч өөрсдийн мэдээлэл авдаг сайт болоод дэмждэг, дагадаг твиттерчдээ дэмжсэн. Шалгаруулалт шударга болж буйг тайзан дээр байрлуулсан дэлгэцээр дамжуулан харуулсан.
Нийт 11 номинаци шалгаруулснаас:
- Оны шилдэг сайт- Gogo.mn
- Оны шилдэг нийтлэлийн бодлоготой сайт- Chuhal.mn
- Дебьют сайт- Paparatsi.mn
- Оны Шилдэг төрөлжсөн сайт- Goolingoo.mn
- Оны Шилдэг орон нутгийн сайт- Khuvsgulnews.mn
- Оны Шилдэг төрийн байгууллагын сайт- ulaanbaatar.mn
- Оны Шилдэг блог- Anime.blog.gogo.mn
- Оны Шилдэг жиргээч – Танхай эмээ
- Оны Шилдэг facebook page&group – Sweet kitchen group
- Youtube Хамгийн их үзсэн видео С. Жавхлан Эрдэнэчимэг “Хар хархан харц”
- Сайтаар хамгийн их бичигдсэн хүн- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тодорсон.
Үүнээс хамгийн уншигч түмний хүсэн хүлээж байсан номинаци бол “Шилдэг жиргээч” байсан бөгөөд олон хүн багтай жиргээчийн ард хэн байдгийг хүссэн явдал байсан гэдгийг хэлэх нь зүйтэй бизээ. Энэ номинацид 800 гаруй жиргээч нэр дэвшсэнээс, твиттерийн од Б.Цогтгэрэл, Б.Урангоо, Танхай эмээ нар хамгийн олон санал авсан байсан нь шилдэг гуравт тунаж үлдэн шилдгийн төлөө өрсөлдсөн явдал байлаа.
Гэхдээ Танхай эмээ гарч ирээгүй нь бүр ч сонирхолтой болгож байсан гэж болно. Тайзан дээрээс хөтлөгч Ичинхорлоо, Анхаа нар хүндэтгэлтэйгээр Танхай Эмээгийн нэрийг зарлахад хэсэг хугацааны дараа урлаг судлаач Б.Наранзун, Артаньяан, Аанхаа нарын зургаан залуу гарч ирэхэд “Иймэрхүү нөхдүүд байгаа болов уу гэж бодсон юм аа” хэмээн зочид тун ч сонирхолтойгоор хүлээлт үүсгэн харж байтал Б.Наранзун “Хүмүүс шагнуулаад байхад нь шагнал авмаар санагдаад бид гарч ирлээ” хэмээсэн нь зочдыг хөгжөөгөөд авсан. Харин Артанъян “Танхай эмээ, дагз минь чи гарч наад хоёр ацаасаа шагнал аваад ир гэж DM бичлээ. Үнэндээ бид танхай эмээ биш л дээ” гэж “залруулан” цомоо авсан юм.
Сэтгэгдэл ( 3 )
Цогтгэрэл чадвартай мундаг залуу шүү. Сайхан хосууд байна. Шинэ жилийн баярын мэнд хүргэж эрүүл энх аз жаргал хүсье Цогтгэрэлийн үзэг нь хурц ухаан нь саруул байх болтугай.
Ee buu dahij uzegdeesei. Urangoo chin yamar muuhai tom tolgoitoi aimshigiin yum yum be
Unen goy hosuuddaa, ta 2 bol gaihamshig.