Бөмбөгөр худалдааны төвийн үүдэнд алтан ээмэг, бөгжөө зарахаар сууж байсан 65 настай Н-ийг Б гэгч этгээд хуурч, гэрт нь аваачаад, төмрөөр тархинд нь цохиж, амь насыг нь хөнөөсөн хэрэг одоогоос сар гаруйн өмнө гарсан байна. Талийгаачийн амь насыг хороогоод зогсохгүй гэрийнх нь эд зүйл, үнэт эдлэлийг нь тоносон байна. Нийслэлийн Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн байцаагчид уг хэргийн мөрөөр сар гаруй эрэн сурвалжилсны эцэст хэрэгтнийг өнгөрсөн долоо хоногт олж, саатуулаад байгаа.
Эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь хэд хэдэн удаа залилангийн хэрэг хийж байсан 43 настай Н гэгч “Талийгаачийг би үхчихнэ гэж санаагүй. Түр зуур ухаан алдсан байх гэж бодож байсан юм. Түүнийг зах дээр сууж байхыг нь харахад хүн бүл цөөтэй юм шиг санагдсан. Тэгээд ээмэг, бөгжийг нь худалдаж авъя, гэхдээ таныг гэрт чинь хүргэж өгье гээд гэр рүү нь явсан. Тэгж явахдаа хүүхдүүд нь хамт амьдардаггүйг мэдсэн юм. Тэгээд л ийм хэрэг хийх тухай санаанд орж ирсэн. Гэхдээ хийсэн хэрэгтээ гэмшиж байна” хэмээн мэдүүлсэн байна.
Талийгаач гурван охинтой бөгөөд хүүхдүүд нь тусдаа гарсан юм байна. Тэрбээр садангийнхаа нэг хүнтэй хамт амьдардаг байсан аж.
Сэтгэгдэл ( 3 )
ЭНЭ зүгээр сэтгүүлчийн аймшигийнзохиол байлгүй дээ хэрвээ үнэхээрболсон явдал мөн бол монголчууд бүгдээрээ хүнээ байсанхятдууд болж дээ монгол мөхөхөд тун удахааргүй болж ХӨӨРХИЙДӨӨ цээжээ балбасан монгол оо гэж
Иймэрхүү новшнууд үхсэн ч багдана
yamar arilsandotortoi muu novsh ve. alaach naad novshoo. uuruu ehees l tursun bmaar yum. uuriinh n eh gej yamarhan amitan bdag yum bol doo chaavaas.