Дундговь аймгийн ИТХ өнгөрсөн баасан гаригт хуралдах товтой байсан. Уг хурлаар аймгийн дараагийн Засаг даргыг томилохоос эхлээд олон асуудлыг хэлэлцэх байв. ИТХ нь 20 хоногийн өмнө хуралдахдаа өмнөх Засаг дарга С.Сүхбаатарыг хууль зөрчин ажилласан, хууль бус томилгоо хийхийн зэрэгцээ төрийн албан хаагчдыг хувийн өс хонзонгоор дарамталсан гэж үзэн огцруулаад байсан юм.
Ийн өнгөрсөн баасан гаригт Дундговь аймгийн ИТХ хуралдаж дараагийн Засаг даргаа сонгохоор товлоод байсан ч хурал нь тодорхойгүй шалтгаанаар хойшилжээ. Учир нь Засаг даргад МАН-аас нэр дэвшигч Ц.Ганхүү тухайн өдөр ИТХ-ын дарга С.Буджавыг машиндаа суулган хээр гарч зугтаажээ. Учир нь МАН-аас нэр дэвшигч Ц.Ганхүү ялагдал хүлээх өндөр магадлалтай байгаа аж. Тодруулбал, АН-аас нэр дэвшигч С.Од-Эрдэнийн дэмжлэг Ц.Ганхүүгээс илүү болсон аж. МАН-ынхан ИТХ-даа 17 гишүүнтэйгээр олонхийн суудлыг бүрдүүлж байгаа бол АН 15, МАН-аас АН-д шилжиж орсон хоёр, МҮАН-ын нэг гээд сөрөг хүчин нь өнөөдөр олонхиосоо олуулаа болсон юм байна. Тиймээс сөрөг хүчин хийгээд эрх баригчид тохироо хийж аймгаа хамтарч удирдахаар болсон байна. Суудал тэнцүү учраас МАН, АН-аас нэг, нэг хүнийг нэр дэвшүүлэн өрсөлдүүлэхээр болж ИТХ-ын товоо зарлаад байжээ. Гэтэл Ц.Ганхүү асуудал нөгөө талд шийдэгдэж магадгүйг ойлгож ийнхүү ИТХ-ын дарга С.Буджавыгаа суулган хээр гарч хурлаа тасалдуулсан аж. С.Од-Эрдэнэ нь олон жил Дундговь аймгийн АН-ыг удирдаж байгаа бол Ц.Ганхүү Ж.Наранцацралт агсны туслах байсан нэгэн. Тэрээр МАН-д ороод удаагүй бөгөөд С.Сүхбаатар Засаг даргыг саяхан огцорсон даруйд Улаанбаатараас очжээ. Тэрээр нутагтаа очсон даруйдаа аймгийнхаа эрх баригчдыг зөрчилдүүлж, намаа хагаралдуулж эхэлсэн гэнэ.
Сэтгэгдэл ( 4 )
Od erdene heze dundgobi aimuin ardchilcan namig udirdcan bolj bnaa alban tushaald shunagch aimgin hogjlig zogsoson hutgan yimyylegsh shyy de dundgobinhon odo hoogood yabuulah heregtei oor arga baihgyi de
dejid mendsaihan gej 2 shunaltangaas bolj byhel dyten 1 aimgin ajil jil gajan gatsaj bna ta 2 shunalaa bagasgaj aimgaa bodoh boloogyi yu hogshin zaluu 2 shunalt shulam almas hoeroo ta 2g aimgin 44400 irgen haraan zyhej baigaag medej bnuu
ganhvg bolgoh hejegtei
Ганхүүг дэмжиж байнаа Тэр л чадна Бусад нь ч мэдэхгшүйе хор л сайн найруулдаг юм шиг байгаан