Хятадын компаниуд манайд ажиллах хүчний зөвшөөрөл авахыг хүсчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 25

 “Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах дэд комисс”-ын V хуралдаан болсон юм. Хуралдааны үеэр Хятадын аж ахуйн нэгжүүдийн зүгээс ажиллах хүчний зөвшөөрөл авах, гааль, хилийн боомт, орон нутгийн харилцааны асуудал дээр бэрхшээл тулгарч байгаа талаар ярьсан байна. Мөн аж ахуйн нэгжүүдэд хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны талаар сургалт явуулж байх нь үр дүнтэй болохыг илэрхийлээд, энэ хүрээнд байгаль орчны нөхөн сэргээлт, уурхайн хаалт, мөн нийгмийн хариуцлагыг анхаарч ажиллах, Монгол Улсын эрдэс баялаг, хөрөнгө оруулалтын бодлого, хууль эрх зүйн орчны шинэчлэлтээс эерэг үр дүн хүлээж байгаа талаар ярьцгаажээ.

 

Тэгвэл Монголын талаас нүүрс хийжүүлэх үйлдвэр байгуулж, хийн түлш үйлдвэрлэх, экспортлох тал дээр Хятадын “Синопек” групптэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан, мөн Монголын нүүрсний томоохон аж ахуйн нэгжүүдийн консерциум Хятадын “Шенхуа” групптэй урт хугацаанд нүүрс худалдах, худалдан авах тухай санамж бичигт гарын үсэг зуран, холбогдох ажлууд хийгдэж байгаа талаараа эргэн дурсаад өнгөрсөн янзтай байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top