Монголбанк 10.5 сая ам.доллар худалдан авчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 25

Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 10.5 сая ам.доллар худалдах санал ирүүлж, Монголбанк 1630.03 төгрөгийн хаалтын ханштайгаар 10.5 сая ам.доллар худалдан авчээ. Юанийн дуудлага худалдаагаар банкуудаас 4.0 сая юань худалдан авах санал ирж, Монголбанк оролцоогүй байна.

 

Банкууд своп хэлцэлээр ам.доллар худалдан авах, форвард хэлцэлээр ам.доллар худалдах санал тус тус ирүүлж, Монголбанк 35 сая ам.долларын своп хэлцэл хийжээ.

 

Тодотгоход, гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top