Засгийн газрын ашиггүй гэрээнээс болж ”Эрдэнэс тавантолгой”- н хувьцаа буцаагдаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 26

"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг хөрөнгийн зах зээлд арилжаалж эхлэхэд үндэсний компаниуд хувьцааг худалдан авах гэж дугаарлаж байсан. Тэгвэл сүүлийн саруудад дотоодын аж ахуй нэгжүүд хувьцаагаа буцаан өгч, мөнгөө авахыг хүсэх болжээ. Тиймээс дээрх байгууллагуудын хүсэлт, өргөдлийг Хөрөнгийн бирж буюу ҮЦТТТХТ-д энэ сарын 31-ны өдөр хүртэл хүлээн авах юм байна. Өөрөөр хэлбэл үнэлэмж нь буураад байгаа "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг ирэх оноос буцаахаар болжээ. Үндэсний аж ахуй нэгжүүд ийнхүү хувьцаагаа буцааж, мөнгөө эргүүлэн авах болсон гол шалтгаан нь Засгийн газрын байгуулсан ашиггүй гэрээтэй холбоотой гэж эх сурвалж тайлбарлалаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.21.118.98) 2013 оны 12 сарын 26

KHenii ZG-n****muu geree hiij huvitsaa butsaalgaad b.na daa

0  |  0
Zochin(202.21.118.98) 2013 оны 12 сарын 26

KHenii ZG-n****muu geree hiij huvitsaa butsaalgaad b.na daa

0  |  0
Top