Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлжээ. Харин Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна. Мөн өнөөдөр банкууд своп хэлцлээр 74.5 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлжээ.
Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл гэдгийг тодотгох нь зөв биз ээ.
Сэтгэгдэл ( 0 )