Цайрын үйлдвэрлэл төлөвлөсөн хэмжээнээс давжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 28

Уул уурхайн салбар нь энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 61 хувь, улсын нэгдсэн төсвийн 19.1 хувь, экспортын 81 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73.6 хувийг тус тус эзэллээ.

Зэсийн үйлдвэрлэл 712 мянган тонн буюу 82 хувийн гүйцэтгэлтэй, молибдений үйлдвэрлэл 3.412 тонн буюу 101 хувийн гүйцэтгэлтэй, зэс молибдений татварын орлогын гүйцэтгэл нь 80,6 хувьтай байна.

 Газрын тосны үйлдвэрлэл 4.827.8  мянган баррель буюу 115.9 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 102 хувьтай,

Алт олборлолт 7615.2 кг-ийг олборлож 141.8 хувийн гүйцэтгэлтэй, татварын орлого бүрдүүлэлт 173.2 хувьтай,

 Цайрын үйлдвэрлэлийн хэмжээ төлөвлөсөн хэмжээнээсээ давж 120.8 мянган тонн буюу 238.5 хувийн гүйцэтгэлтэй, татварын орлого 234.9 хувийн гүйцэтгэлтэй байна.

Ашигт малтмалын газар улсын төсөвт 36 тэрбум төгрөгийн орлого оруулж 89.9 хувийн биелэлттэй, Газрын тосны газар нийт 154.6 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь 105 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Ашигт малтмалын газар, Газрын тосны газар нь нийт жилийн эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр 104 хувийн биелэлттэй гарах төлөвтэй байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top