Утсаар ярьж, дэлгүүр хэсээд турна гэвэл таалагдаж байна уу

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 30

1. Зөв амьсгалах
Зөв амьсгалж сурах нь таны биеийг эрүүлжүүлэхээс гадна тураадаг ид шидтэй байгалийн шалгарсан арга гэнэ. Хамраараа алгуурхан амьсгаагаа авч 1 тоолоод амаараа зөөлөн гаргаснаар таны амьсгал зөв хэвийн явагдаж бодисын солилцооны тань хэмжээг нэмэгдүүлдэг байна. Ингэснээр жингээ барих мөн хасах үүсвэр тавигддаг.
2. Мөстэй ус уух
Хэр их хүйтэн ус ууна тэр хэрээрээ жингээ хаслаа гэсэн үг. Хүйтэн зүйл уух тусам таны бие организм түүнийгээ бүлээтгэх гэж төдий чинээ энерги зарцуулах юм. Тасалгааны температурт байлгасан ус уухаас илүү мөстэй хүйтэн 8 стакан ус ууснаар өдөрт 70 калори илчлэгийг шатааж өгдөг ажээ.
3. Зөв хооллох
Хоёр цаг тутам бага багаар хооллодог хүмүүсийн хоолны шингэц болон бодисын солилцоо сайжирдаг бөгөөд ингэснээр жингээ хурдан хаяхад нэмэртэй байдаг байна.
4. Цахилгаан шатнаас татгалзах
Шатаар дээш доош гарч буух нь таны жинг хасаад зогсохгүй өгзгийг тань өргөж өгдөг гэдгийг мэдэх үү? Тиймээс зүгээр нэг дээш доош алхах бус өгзгөө мэдэрч алхах аваас турахын хажуугаар сайхан өгзөгтэй болох болно.
5. Байнгын хөдлөх
Байнгын хөдөлгөөтэй байж гэрээ өдөр бүр цэвэрлэж их бага хэмжээгээр хөлөрснийхөө дараагаар шүршүүрт орох нь жингээ хасах хамгийн энгийн бас хамгийн үр дүнтэй алхам юм. Гэр тань ч цэмцийж та ч бас жингээ хасах нь байна шүү дээ.
6. Зогсох
Зогсоо байдалд таны биеийн бодисын солилцоо хамгийн идэвхитэй байдаг. Суугаа байдлаа зогсоогоор сольж хэвшсэнээр өдөрт наанадаж хэдэн зуугаар тоологдох калорийг шатаадаг байна.
7. Дагжих / Даарах
Дагжиж чичрэх буюу даарах нь ч гэсэн биеийн илүүдэл илчлэгийг шатаадаг гэнэ. Өвлийн хүйтэнд гадаа хэсэг зогсох, эсвэл хүйтэн бүлээн шүршүүрт орох зэрэг нь турах, биеийн жинг барихад тустай ажээ.
8. Халуун ногоотой хоол хүнс хэрэглэх
Үдийн эсвэл оройн хоолондоо 5 гр Табаско халуун ногоо нэмэхэд таны биеийн бодисын солилцоог 12-20% сайжруулж хоолны шингэцэд тань нөлөөлснөөр биеийн жинг тэнцвэртэй байлгахад маш үр дүнтэй гэнэ.
9. Дэлгүүр хэсэх
Дэлгүүр хэсэх бол эмэгтэй хүн бүрийн салшгүй хоббинуудын нэг бөгөөд дэлгүүр хэсэх нь тэднийг стресснээс ангижруулах шилдэг эм болж өгдөг. Тэгвэл 2 цаг шоппин хийхэд 450 калори шатаадаг байна.
10. Утсаар ярих
Хэн нэгэн дотны хүнтэйгээ бүтэн цагийн турш элдвийг хамж шимэн ханатлаа чалчихад 46 калорийг шатаадаг гэдгээ мэдэх үү? Хэдий удаан чалчина төдий чинээ хүссэн галбираа олоход тань дөхөмтэй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top