65 хувийн агуулгатай гянтболдын хүдрийн үнэ дэлхийн зах зээл дээр ямар байсныг тодруулан хүргэж байна. Энэ оны эхний 11 сарын дундаж үнэ дундаж үнэ 132125,7 юань/тн-г өнгөрөгч оны мөн үеийн үнэ болох 120767,91 юань/тн-той харьцуулахад 9,40 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Захиалга бага байгаагаас ихэнх APT (ammonium paratungstate) үйлдвэрлэгчид нийт үйлдвэрийн хүчин чадлынхаа зөвхөн 50 хувьд үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд гянтболдын баяжмалын хэрэглээ маш бага байсан тул үнэ тогтмол буурсаар байсан.
Энэ оны 3-4 сараас эхлэн гянтболдын хүдэр ба баяжмалын үнэ тогтмол нэмэгдэж байгаа ба үүнд зарим компаниуд гянтболдын баяжмалыг харьцангуй их хэмжээгээр худалдан авч байгаагаас зах зээл дээр үнэ нь өсөх хандлага бий болж байна. Гянтболдын баяжмалын үнэ нэмэгдэж байгаагаас APТ-ийн үнэ нэмэгдэж 183000-186000 юань/тн буюу 331-336 ам.доллар/тн-д хүрч байна. Сүүлийн үед Хятадын гянтболдын зах зээл сэргэж байгаа бөгөөд Хятад улс гянтболдын нөөцөө нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхээ зарласнаар гянтболд нь энэ онд үнэ нь нэмэгдэж буй ганц түүхий эд болж байгаа ба цаашид үнэ нь нэмэгдэнэ гэж үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )