Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар галт тэрэг, чингэлэг, ачааны машин шалгах рентген системийг Монгол Улсын Засгийн газарт нийлүүлэхээр боллоо.
Хэлэлцээрийг хэрэгжүүлэгч Монгол Улсын Засгийн газраас итгэмжлэгдсэн Гаалийн ерөнхий газар болон гүйцэтгэгч БНХАУ-ын Засгийн газраас итгэмжлэгдсэн Нуктек ХК-ийн хоорорнд 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх тухай гэрээ байгууллаа.
Уг гэрээ байгууллагдсанаар Нуктек ХК нь чингэлэг, ачааны автомашин шалгах нэг иж бүрдэл рентген системийг Сэлэнгэ дэх гаалийн газар, төмөр замын чингэлэг, ачааны вагон шалгах нэг иж бүрдэл рентген системийг Замын-үүд дэх гаалийн газар тус тус суурилуулах юм.
Сэтгэгдэл ( 2 )
kk, huurhiiingeel en tendees guilgaar yum hiilgeh yum. tegeed bas uls ih mungutei bolood bgaa geh yum. terbum terbumaar ni saihan garuud ni ideh yum.ene tuhuurumj ni hedhen tugrugiin unetei ed bgaa daa.kkk, novshiin p... nuud yum daa.
ene bol zgr l urhi .....