Өмнө олгосон ипотекийн зээлээс 792.9 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 16750 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 474.5 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлсэн байна.
Иргэд 793.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 12803 иргэнд 739.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлжээ.
Сэтгэгдэл ( 0 )