Монгол Улс хөрөнгө оруулагчдыг хамгаалж чаддаг гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 31

“Форбес” сэтгүүлээс жил бүр эрхлэн гаргадаг бизнес эрхлэх таатай улсуудын жагсаалтад Монгол Улс энэ жил 54 дүгээр байрт шалгарч, өмнөх оны дүнгээс 10 байр урагшилжээ.

Тус сэтгүүл манай улсын ДНБ-ийг 10 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох ДНБ 3200 ам.доллар, эдийн засгийн өсөлт 12.3 хувь ажилгүйдэл хувь, инфляци 14.2 хувь гэж тооцсон байна.

Үзүүлэлт бүрээр Монгол Улсын эзэлсэн байр:

1. Бизнесийн орчин дахь эрх чөлөөний үзүүлэлтээр:

-Худалдааны эрх чөлөө гурван байр ахиж, 66 дугаарт

-Санхүүгийн эрх чөлөө 20 байр ахиж, 70 дугаарт

-Xyвь хүний эрх чөлөө 10 байр ахиж, 34 дүгээрт

2. Бизнесийн орчны үзүүлэлтээр:

-Инноваци, шинийг санаачлах үзүүлэлтээр дөрвөн байр ахиж, 106 дугаарт

-Хөрөнгө оруулагчдыг хамгаалах үзүүлэлтээр гурван байр ахиж, 21 дүгээрт

-Зах зээлийн үзүүлэлт долоон байр ухарч, 87 дугаарт

3. Бизнесийн үзүүлэлтээр:

-Технологийн хөгжлөөр 10 байр ахиж, 57 дугаарт

-Хориг, хүнд суртлын үзүүлэлтээр 13 байр ахиж, 21 дүгээрт

-Татварын орчны хувьд 3 байр ухарч, 59 дүгээрт

-Авлигын үзүүлэлтээр 34 байр ахиж, 75 дугаарт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top