Монголбанк оны сүүлчийн дуудлага худалдаанд оролцсонгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 31

Өнөөдөр Монголбанк оны сүүлчийн гадаад валютын дуудлага худалдааг явуулах ёстой юм. Тиймээс банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлжээ. Харин Монголбанк арилжаанд оролцсонгүй.

Тодотгоход, гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top