“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдаж авсан иргэн, аж ахуйн нэгжүүд хувьцаагаа буцааж, мөнгөө авах боломжтой болсон. Эдгээр иргэдийн хүсэлтийг хүлээж авах хугацаа өнөөдөр дуусгавар болж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр 17:00 буюу ажлын цаг дуусахад албан ёсоор дуусгавар болох аж. Хувьцаагаа буцаах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд албан ёсны хүсэлтээ бичгээр гарган, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлбөр шилжүүлсэн баримт, нэхэмжлэхээ хавсарган, Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд хандах хэрэгтэй юм байна.
Сэтгэгдэл ( 0 )