Өнгөрсөн онд шинээр 37 уурхай ашиглалтад оруулжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 02

Уул уурхайн салбар аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 61 хувь, улсын нэгдсэн төсвийн 19.1 хувь, экспортын 81 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73.6 хувийг тус тус эзэлж байна.

Өнгөрсөн онд зэсийн үйлдвэрлэл 712 мян.тн буюу 82 хувийн гүйцэтгэлтэй, молибдений үйлдвэрлэл 3.412 тн буюу 101 хувийн гүйцэтгэлтэй, зэс молибдений татварын орлогын гүйцэтгэл нь 80.6 хувьтай байв.

Нүүрсний олборлолт 28.6 сая.тн буюу 92.8 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 241 тэрбум төгрөг буюу 58.9 хувьтай. Энэ нь 2013 онд нүүрсний үнэ дунжаар 40 хувийн уналттай байсантай холбоотой.

Газрын тосны үйлдвэрлэл 4.827.8 мян.бар буюу 115.9 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 102 хувьтай. Алт 7615.2 кг-ийг олборлож 141.8 хувийн гүйцэтгэлтэй, татварын орлого бүрдүүлэлт 173.2 хувьтай байна.

Цайрын үйлдвэрлэлийн хэмжээ төлөвлөсөн хэмжээнээсээ давж 120.8 мян.тн буюу 238.5 хувийн гүйцэтгэлтэй, татварын орлого 234.9 хувийн гүйцэтгэлтэй байна.

Ашигт малтмалын газар улсын төсөвт 36 тэрбум төгрөгийн орлого оруулж 89.9 хувийн биелэлттэй, Газрын тосны газар нийт 154.6 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь 105 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Ашигт малтмалын газар, Газрын тосны газар нь нийт жилийн эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр 104 хувийн биелэлттэй гарах төлөвтэй байна.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдснаас хойш 37 уурхай, уулын үйлдвэрийг улсын комисс ашиглалтанд хүлээж авсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top