Улсын алтны нөөцийг 11 тонноор нэмэгдүүлэв

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 02

Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны ажилд зарцуулах хөрөнгө оруулалтыг 7.3 тэрбум төгрөг хүртэл нэмэгдүүлж, 1:50000 масштабын геологийн зураглалын ажлаар Монгол Улсын нутаг дэвсгэрийн 30 хувийг хамруулан, 111 илрэлийг шинээр бүртгээд байна.

Хувийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа ашигт малтмалын геологи, хайгуулын ажлын дүнд алт 11 тонн, холимог металл 16 мянга 950 тонн, зэс 260 мянган тонн, гянтболд 288 тонн, мөнгө 64 тонн, цайр 137 мянган тонн, нүүрс 1.7 тэрбум тонн, хайлуур жонш 1.1 сая тонн, шохойн чулуу 285 сая тонн, гөлтгөнө 2.4 сая м3, элс-хайрга-шавар 11 сая м3 –аар тус тус нөөц нь нэмэгдэж, нийт 82 ордын нөөцийг улсын бүртгэлд бүртгэж, Монгол Улсын эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top