Эрдэнэтийн овооны орд орчимд улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын үр дүнд хэтийн төлөв өндөртэй болох нь тогтоогдсон зургаан талбайг улсын нөөцөд авах саналыг Уул уурхайн яамнаас Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлсэн. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн ажиллах хугацаа 25-30 жилээр уртсах боломжтой болж байна.
Мөн хууль зөрчиж олгогдсон Багануурын нүүрсний орд орчмын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож төр өөрийн мэдэлд авснаар ордын нийт нөөцийн 65 хувь болох 450 сая тонн нүүрс буюу зах зээлийн ханшаар 9.9 их наяд төгрөгийн нөөц нэмэгдэж уурхайн ашиглалтын хугацаа 40-45 жилээр уртсах боломжтой болж байна.
Сэтгэгдэл ( 1 )
МАНынАвилгачидБ ага нуурын уурхайнхагас газрыг зарчихсанбайсан нь арай хэтэрсэнбайлаа буцаажавсаннь зөв зөв