БНСУ-ын Засгийн газар 2014 оны нэгдүгээр сараас эхлэн гадаадын иргэдэд виз олгохтой холбоотой үйлчилгээний хураамжаа нэмэхээр болжээ. Уг шинэ журмаар визийн хураамжийн тарифт дараах өөрчлөлт орох юм байна.
-Нэг удаагийн 90 хүртэл хоногийн виз: 40 ам.доллар
-90-ээс дээш хоног байх виз: 60 ам.доллар
-Хоёр удаагийн виз: 70 ам.доллар
-Олон удаагийн виз: 90 ам.доллар
-Байнга оршин суух "F-5"ангиллын визийн үйлчилгээний хураамж: 200 мянган вон
-Оршин суух үнэмлэхийн төлбөр: 30 мянган вон болох ажээ.
Уг үйлчилгээний хураамж 1998 оноос хойш өөрчлөгдөөгүй өдий хүрсэн тухай Хууль зүйн яамнаас мэдээлсэн бөгөөд нэмэгдэж буй шалтгааныг үнийн өсөлттэй холбоотой гэж тайлбарлажээ.
Сэтгэгдэл ( 0 )