Мадонна өөрөөсөө 30 дүү бүжигчин залууг шинэ амрагаараа сонгожээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 09

56 настай нэрт дуучин Мадонна бүжигчин залуу Брахим Заибатаас харилцаагаа таслаад тун удалгүй өөр нэгэн бүжигчин залуутай найзлах болжээ. Шинэ амрагийг нь Тимор Стиффенс гэдэг бөгөөд 26 настай юм байна.

 

Хэвлэлүүдээр бичиж буйгаар бол Тимор Мадоннагийн хүүхдүүдтэй хэл амаа сайн олдог, тун эвсэг нэгэн тул таалагдах болсон ажээ. Ялангуяа 13 настай хүү Роккотой нь их ойр байж чаддаг тул Мадонна бүжигчин залууг шинэ амрагаараа сонгож, ойр байлгах болсон гэнэ.

 

“Шинэ жилийн өмнөх үдэшлэг дээр Мадонна зочдодоо Тимор яагаад түүнд таалагдсаны учрыг тайлж хэлсэн. Тимор хүүхдүүдтэй нь их эвсэг харилцдаг юм билээ. Хэдийгээр Мадонна хувийн амьдралаа дэлгээд байх дургүй ч гэсэн хүүтэйгээ Тиморыг хэрхэн харилцаж буйг хараад баярлахгүй байж  чадаагүй хэрэг” гэж ойрын гэх эх сурвалж өгүүлжээ.

 

Мадонна өмнөх амраг Брахим Заибаттайгаа гурван жил орчим найзалсан. Гэвч сүүлийн үед Заибат “Ододтой бүжиглэе” шоунд хамтдаа оролцсон Кэтринтэй учир ургуулсан тул нэрт дуучин харилцаагаа тасалсан гэсэн мэдээлэл бий.

 

Болоргэгээ 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.234.155) 2025 оны 03 сарын 13

I feel saetfsiid after reading that one.

1  |  0
Top