Иргэдэд 1072 хувьцаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг нэг дороос өгөх “1072 ХУВЬЦАА” нээлттэй өдөрлөгийг 2026 оны 09 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын Нотариатчдын танхим болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг холбогдох байгууллагууд оролцож, хувьцааны данс нээх, нотариатын зөвлөгөө, 1072 хувьцаатай холбоотой бүх талын мэдээллийг өгөх аж.

Сэтгэгдэл ( 0 )