Майкл Жексоны бага хүү аллага, хүчирхийллээр дүүрэн зохиол бичих болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 09

Попын хаан Майкл Жексоны бага хүү Бланкет Принц хүүхэлдэйн киноны зохиол бичсэн нь ойр тойрны хүмүүсийнх нь сэтгэлийг хирдхийлгэхэд хүрчээ. Принц зохиолдоо эцгийнхээ үхлийг харсан хүү нь өшөө авахын тулд аллага, хүчирхийлэл үйлдэж буйг нэг бүрчлэн өгүүлсэн байж. Тиймээс түүнийг асран хамгаалагчид ихэд санаа зовнин, эгч шигээ сэтгэц нь тогтворгүй болчихвий гэж эмээж буй гэнэ.

 

Майкл Жексоны охин Пэрис сэтгэцийн хувьд тун тогтворгүй байгаа тул тусгай сургуульд суралцахаас өөр аргагүйд хүрсэн юм. Харин одоо дүү Принц нь мөн сэтгэцийн хувьд тогтворгүй гэсэн онош тавиулж магадгүй болоод байна.

 

“Пэрис эгч нь Принцийн ертөнцийн гол тулах цэг нь байсан. Эгчийнхээ халамж анхаарлыг тэр маш их үгүйлж буй нь маргаангүй. Харин Пэрис эцгийгээ өөд болсноос хойш өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодох болсон нь нөхцөл байдлыг улам дордуулж байна” гэж ойрын гэх эх сурвалж хэвлэлд өгүүлжээ.

 

Амьдралаас утга учир олж харахаа больсон Пэрис охин гал тогооныхоо өрөөнд судсаа ханаж, хариугүй амь алдах шахсан юм. Азаар түүнийг ухаан алдах үед нь олж, тэр даруй эмнэлэгт хүргэснээр аварсан. Одоо охины бие эрүүл байгаа ч гэсэн сэтгэцийн хувьд урьдын адил тогтворгүй хэвээрээ гэнэ.

 

Майкл Жексоныг нас барснаас хойш түүний асар их өв хөрөнгийг хэн авах дээр маргаан үүсэх болсон. Попын хаан өв хөрөнгөө ээж болон хүүхдүүддээ л гэрээсэлсэн юм. Гэтэл Жексоны ах нар болон дүү Жанет хүртэл өв хөрөнгөөс тодорхой хувь хүртэх ёстой гэж маргаан үүсгэх болсон. Өв хөрөнгийн маргаанаас болж хүүхдүүдийг нь хамтдаа амьдардаг гэрээсээ хүртэл хөөсөн тохиолдол гарсан юм. Үүнээс хойш Жексоны төрсөн ах, дүүг хүүхдийнх нь амьдардаг гэрийн босгыг давахыг хориглоход хүрсэн.

 

Энэ бүхэн эцгээ алдсан хүүхдүүдэд тун хүнд тусч, тэд ирээдүйгээ өөдрөг, гэрэлтэйгээр харах боломж олгохгүй байгаа ажээ.

 

Болоргэгээ

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top