МҮОНТ-ийн нүүр царай Б.Одзаяагийн жирэмсэн зураг анх удаа

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 09

МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Одзаяа хэдхэн хоногийн өмнө нярайлж, анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Түүний нөхрийг “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяа гэдгийг хүн бүр мэднэ. Хосууд амьдрал зохиогоод удаагүй байгаа бөгөөд тэдний уран бүтээлч нөхөд, дотны найзууд нь баярын мэндчилгээ , баглаа цэцэгсээр дарж байгаа сурагтай.   

Телевизийн  нүүр царай болсон цөөхөн хэдэн нэвтрүүлэгчийн залгамж халааг амжилттай авч явах ирээдүйтэй хэмээгдээд байгаа сэтгүүлч Б.Одзаяа хэдэн сарын өмнөөс ажлаасаа чөлөө авч, ээж болох бэлтгэлээ базааж эхэлсэн байна. Даруухан бүсгүй хэдийнэ олны танил болсон ч бие давхар зургаа олонд дэлгээгүй билээ.  Ингээд олны танил залуу хосуудад хорвоод мэндэлсэн бяцхан үрд нь эрүүл энхийг хүсье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.20.195) 2025 оны 03 сарын 13

turtusn hoino n bi aaw bolloo jkshg haha 9 sar ergelzen yawsiimu hahghde etseg eh bolsond ni bayar hurgeye

1  |  0
Top