Өчигдөр УИХ-ын чуулган хуралдлаа. Хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлыг хангаж стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Хуралдааны төгсгөлд спикер “Одоо төслийг санаачлагч Д.Ганхуяг үг хэлнэ” гэлээ. Манай хүн ч хэлэх, нэмэх юм байна гэсээр... Харамсалтай нь Д.Ганхуягийг яриагаа эхэлж ч амжаагүй байтал, “Дэгээ барья, дарга аа ” хэмээн УИХ-ын гишүүд хашгиралдав. Спикер ч шууд дэгээ барин, Д.Ганхуягийн чанга яригчийг нь унтраачихлаа. Д.Ганхуяг “УИХ-ын дарга аа” хэмээн дуудтал “Дэгээ барь гээд эсэргүүцэл үзүүлээд байна ш дээ” хэмээн учирласан юм. Уг нь Д.Ганхуягт өгсөн л дөө, даанч буцаагаад авчихав.
А.Туяа.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )