Төрийн банкны гүйцэтгэх Захирал Д.Батсайхан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдохоор болж гэсэн мэдээлэл гараад байгаа. Тэгвэл энэхүү мэдээллийг ташаа гэдгийг тэр өөрөө хэлсэн байна. Түүнд ийм санал ирээгүй бөгөөд Төрийн банкнаас явах бодол байхгүй гэдгээ ч албан ёсоор мэдэгджээ. Мөн өнгөрсөн хугацаанд өөртэй нь холбоотойгоор хэвлэлүүдээр гарсан зарим мэдээлэлд албан ёсны байр сууриа илэрхийлжээ. Тухайлбал, ажлаа хүлээн авснаасаа хойш танил тал, ах дүүсээ Төрийн банкинд ажилд авсан гэх мэдээллийг худлаа гэсэн байна.
Төрийн банк эрх ашгийн зөрчлөөс ангид байх ёстой учир ажлаа авсан даруйдаа нэг гэр бүлийн хүмүүс хамт ажиллахыг хориглосон шийдвэрийг тэрбээр гаргасан юм байна. Түүнчлэн Төрийн банкинд өөрийнх нь хамаатан садангийн нэг ч хүн байхгүй гэдгийг мэдэгджээ.
Мөн өөртэй нь холбоотой сөрөг мэдээлэл гарч байгааг “Сайнтай, муутай сав дүүрдэг” гэдэг үг байдагчлан хүлээн авч байгаагаа ч хэлсэн байна. Тэрбээр “Би хувьдаа банкны үйл ажиллагаа эрс сайжирч олон нийтэд хүрэхийн хэрээр Төрийн банк олны анхаарлын төвд байна гэж ойлгосон. Аливаа амжилтыг нэг хэсэг нь магтаж, нөгөө нь муулж илэрхийлдэг шүү дээ. Тэгэхээр муулж илэрхийлж байгаа хэлбэр нь юм байлгүй. Тэрнээс банкинд хүн авч ажиллуулах нь өөрийн гэсэн дүрэм, журамтай” гэж байна.
За харин Замын-Үүдийн салбарынхаа ажилтнуудыг олноор халсан гэх мэдээлэлд “Замын-Үүдийн хувьд валют, арилжаатай холбоотой маш их зөрчил илэрсэн. Хяналт шалгалтын байгууллага шалгаад зөрчил дутагдал байгааг илрүүлээд хуулийн дагуу ажлаас халах саналаа танилцуулсан. Тиймээс шалгалтын тайлангийн дагуу Хүний нөөцийн хорооны хурлаар хэлэлцээд 13 ажилтнаа үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” гэж хэллээ. Мөн өөрийг нь ажлаа хүлээж авахаас өмнөх ТУЗ-ийн гишүүд тус бүр 90 сая төгрөгийн шагнал авсан байсныг төлүүлэх ажлыг хийснээс биш тухайн үед хэргийн эзнийг илрүүлсэн хүн нь өөрөө биш гэдгээ ч албан ёсоор мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Батсайханыг анх завханаас ах нь ч биш тухайн үеийн хаан банкны гүйцэтгэх захир а л байсан буюу саяын төрийн банктай нийлдэг хадгаламж банкны гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан С.Сүхболд анх дээш нь татаж авчирж байсан, одоо ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг гэдгийн адилаар Сүхболдыгоо нухаж байгаа хүндээ, мөн Батсайханы бас нэг факт бол хаан банкинд орон нутгийн салбар хариуцсан дэд захира л байхад нь 2008 онд Петер Морроу-ын эсрэг монголчууд энэ банкинд бага цалинтай ажиллаж байна хэмээн салбарын захиралууд ц алингаа нэмүүлэх талаар ажил хаялт зарлан эсэргүүцэж байхад нь Батсайхан очиж Петер Морроутой тохиролцон өөрийгөө орлогч захирал болгуулаад харин оронд нь салбарын захиралуудын дотор явагдаж буй эсэргүүцлийн үйл ажиллагааны талаарх бүрэн мэдээллийг Петер Морроут өгч байсан байдаг. Энийг бол Хаан банкинд ажилладаг хүн болгон мэдэж байгаа. эцсийн эцэст албан тушаалаас болж моноглчуудыг худалдаж байсан хог, шаар шүү дэээ Батсайхан чи