Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдах, худалдан авах санал ирүүлж, Монголбанк 9 сая ам.долларыг 1710.90 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдаж авчээ. Мөн банкууд 12.5 сая юань худалдах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк юанийн арилжаанд оролцоогүй байна. Харин банкууд 30 сая ам.долларын дүнтэй төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Монголбанк хувь биелүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )