“Ниппон Коэ” компани “Шинэ төмөр зам” -ын зураг төслийг дуусгах дөхөж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 14

“Шинэ төмөр зам” төслийн Тавантолгой-Чойбалсан-Эрээнцав, Хөөт-Бичигт чиглэлд барьж байгуулах төмөр замын техникийн зураг төсөл боловсруулалт, судалгааны ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 80 хувьтай байна.

Энэхүү зураг төслийн ажлыг Техникийн зөвлөх “Ниппон Коэ” компани гүйцэтгэж байгаа юм. Тус компани Тавантолгойгоос Сайншанд хүртэлх төмөр замын зураг төсөл боловсруулалт, судалгааны ажлыг гүйцэтгэж дуусаад өнгөрсөн сарын 27-ны өдөр “Монголын төмөр зам” ТӨХК-д хүлээлгэж өгөөд байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top