Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөгөөр 97-д орж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 14

Эдийн засгийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 2012 онд 81, 2013 онд 75 дугаар байрт орж байсан бол 2014 оны эхний байдлаар 97-д орж байна гэнэ. Энэ нь Хөрөнгө оруулалтын тухай хууль, хувийн хэвшлийн бизнес эрхлэх дотоод нөхцөл зэргээс шалтгаалсан гэж эдийн засагчид үзэж байна.

Эдийн засгийн эрх чөлөөг хэмжихдээ 10 шалгуур үзүүлэлтийг тулгуур болгон ашиглаж тус бүрд 0-100-гийн хооронд харьцуулж оноо өгдөг байна. Улмаар шалгуур үзүүлэлт тус бүрийн үнэлгээг дундажлан, тухайн улсын эдийн засгийн эрх чөлөөний индексийг гаргадаг жишиг  байна. Тэгэхдээ Статистик тоо баримт мэдээллийг ашиглан олон улсын нэр хүндтэй байгууллагуудын боловсруулан гаргасан судалгаан дээр үндэслэн индекс оноог өгдөг юм.

Тэдгээр нь Бизнесийн эрх чөлөө, Худалдааны эрх чөлөө, Төсвийн эрх чөлөө, Засгийн газрын зардал, Мөнгөний эрх чөлөө, Хөрөнгө оруулалтын эрх чөлөө, Санхүүгийн эрх чөлөө, Өмчийн эрх чөлөө, Авлига, хээл хахуулийн эсрэг эрх чөлөө, болон Хөдөлмөрийн эрх чөлөө гэсэн  10 шалгуур аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MONGOLIIN TULUU(124.158.88.87) 2014 оны 01 сарын 14

2025 UUL UURKHAIN KHELELTSUULEGT:UNUUGIIN AM TOIRSON ORCHIND OIRIIN 5-10 JILD URD, KHOID 2 KHURSHUUS UUR GADNII KHURUNGU ORUULALT ZERO.UUL UURKHAITAI KHOLBOOTOI KHUULIUD,ORON NUTAG,OLON NIITIIN BAIGUULLAGUUDIIN EZERKHEG BAIDAL N GADNIIKHAND UURSDIIGUU ”MININ” DUND KHUVUGCH ZAVI MET UZEKH BOLSOND ORSHINO

0  |  0
Top