Монголбанк өнөөдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдах, худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк есөн сая ам.долларыг 1710.90 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдан авлаа. Мөн банкууд 12.5 сая юань худалдах санал ирүүлсэн ч Монголбанк арилжаанд оролцсонгүй. Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
Сэтгэгдэл ( 0 )