Хөрөнгийн биржийн дэд захирал Н.Саруул ажлаас гарах өргөдлөө өгчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 15

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай ажлаас гарах өргөдлөө өгсөн. Түүний хувьд хийе гэж зорьсон ажлаа дуусгасан болохоор өргөдлөө өгсөн гэдэг тайлбарыг өгөөд байгаа.

Хөрөнгийн биржийн дэд захирлын алба хашиж байгаа Н.Саруул мөн ажлаас гарах өргөдлөө өгөөд байгаа юм байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр гарснаар Хөрөнгийн биржийн удирдлагуудыг албан ёсоор ажлаас нь чөлөөлөх аж.

Энэ сарын 15-нд Төлөөлөн удирдах зөвлөл нь хуралдахаар болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
munkhuu(202.179.22.195) 2014 оны 01 сарын 15

Ajillah bolomjgyi boltol sanhuugiin akulyyd haalt hiijee

0  |  0
Top