Канадад суралцах боломж нээгдэж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 16

Канад улсын Засгийн газар тус улсын их дээд сургуулиудад суралцаж буй гадаад оюутны тоог хоёр дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө зарлажээ.

Олон улсын худалдааны сайд Эдвард Фаст Торонтогийн Райерсоны их сургуульд тавьсан илтгэлдээ “Бидний зорилго 2022 он гэхэд гадаад оюутан, судлаачдын тоог 450 мянгаас дээш болгох” гэж хэлжээ.

Нэн тэргүүнд Бразил, Хятад, Энэтхэг, Мексик, Турк, Вьетнам зэрэг улсуудын оюутнуудыг татахад гол анхаарлаа хандуулах юм байна.

Түүний хэлснээр энэ нь улс орны инновацийн чадавхи, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн гол түлхүүр гэжээ.
Түүнчлэн Канадын Засгийн газар олон улсын боловсрол нь шинээр ажлын байр бий болгох, дэлхийн зах зээлд өрсөлдөх гол хүчин зүйл гэдэгт итгэлтэй байгаа аж. 

Гадаад оюутан, судлаачдын тоог нэмэгдүүлснээр Канадад 86.5 мянган ажлын байр шинээр бий болж, мөн тус улсын зардлыг 16.1 тэрбум ам.доллар хүртэл өсгөнө гэж үзэж байна.

Мөн гадаад оюутнууд Канад улсад ажилд горилоход шаардагдах мэдлэг, ур чадварыг эзэмшсэн ирээдүйн цагаач иргэд юм гэж тус улсын засгийн газар үзэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top