Шинэчлэгдсэн “Ламбугайн нулимс” дуурь дахин тайзнаа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 30

ДБЭТ-ын тайзнаа 28 жил тоглосон “Ламбугайн нулимс” дуурийн тайз декраци, хувцас хэрэглэл хуучирч муудсаныг шинэчилж байна. Энэ дуурийн хөгжмийг Төрийн шагналт Х.Билэгжаргал зохиож, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн цомнолыг нь бичиж 1983 онд анх тайзнаа тавьжээ. 28 жилийн өмнө “Ламбугайн нулимс”-ын зураачаар ажилласан Т.Төмөрхуягийн хүү Аянга энэ удаа эл дуурийн тайз заслыг урлаж, хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал агсны хүүхдүүд шинэ хувцас хийх зардлыг гаргаж байгаа юм билээ. Өнгө засаж, шинэчлэгдсэн “Ламбугайн нулимс” ирэх сарын 14-нд үзэгчдийн хүртээл болох юм байна.

А.Туяа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top