Нүүрсний компаниуд энэ онд ширүүн өрсөлдөөний хөлд нэрвэгдэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 21

Өнгөрсөн онд нүүрсний үнийн өрсөлдөөн нэлээд өндөр байсан. Тиймээс дэлхийн зах зээл дээрх үнэ унасан. Ялангуяа Хятадын зах зээл дэх үнэ илүү унасан аж. Үүнтэй холбоотойгоор компаниуд ашиггүй ажиллахгүйн тулд  тодорхой хэмжээнд зогсолт хийсэн.

Шинжээчдийн үзэж буйгаар энэ онд ч гэсэн өрсөлдөөн ч ширүүхэн байж, үнэ өсөхгүй байх хандлагатай байна. Гэтэл Хятадын Засгийн газар гаднаас авч байгаа импортын нүүрсний чанарт хязгаарлалт хийх бодлого барьж байгаа. Өөрөөр хэлбэл, илчлэг муутай, чанарын шаардлага хангахгүй, муу нүүрс авахгүй гэсэн үг. Тэгэхээр түүхий нүүрс борлуулах боломжгүй болж байгаа юм.

Манай улсаас “Энержи ресурс” компани л угаасан нүүрс гаргаж байна. Гэвч хүчин чадлаа бүрэн ашиглаж чадахгүй байгаа. Харин үүнийг бусад компаниуд нь нийлээд “Энержи ресурс”-ийн ашиглаж байгаа баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг хамтарч ашиглан, нүүрсээ боловсруулаад экспортлох бүрэн боломж байгаа.

Гаалийн статистик мэдээллээс харахад, 2008 онд нэлээд өндөр үнээр экспортолж байгаад 2009 онд огцом буурсан байдаг. Энэ нь дэлхийн эдийн засгийн хямралын үе болж, баяжмалын үнэ огцом унасантай холбоотой.

Үүнээс хойш төмрийн баяжмалын экспортын үнэ аажмаар өссөн байдаг. 2016 онд жилдээ 11 сая тонн  баяжмал экспортлох нөхцөлд нийтдээ 900 саяас 1.2 тэрбум ам.долларын экспортын орлогыг зөвхөн баяжмал үйлдвэрлэгчдээс олох боломжтой. Үүнийг дагаад нөөцийн төлбөр болон бусад татвар хураамжийн 200-350 сая ам.доллар улсын төсөвт орох бололцоотой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top