Асгатыг ашиглая гэсэн биш ам руугаа алгадуулжэ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 21

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Монгол, Оросын комисс хоорондын уулзалт болсон. Энэ хуралдааны үеэр газрын хэвлийн баялгийг ашиглах, геологи уул уурхайн салбарт хамтарч ажиллах ажлын дэд хэсгийн хэлэлцүүлэг болсон аж.

Гэхдээ хуралдаанаар хамгийн их хэрүүл дэгдээсэн асуудал нь “Монголросцветмет”-ийн тохироо байсан юм. Уг нь хамтарсан үйлдвэрүүдийн үйл ажиллагааг сайжруулж, үр ашгийг нь нэмэгдүүлэн дэлхийн зах зээлд өрсөлдөх хэмжээний компани болгох талаар ярилцахаар төлөвлөсөн ч Асгатаас болоод ийнхүү дажиндаа тулжээ.

Манай талаас “Монголросцветмет”, “Эрдэнэт”-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа мэт боловч өрсөлдөх чадвар нь ямагт буурсаар байгааг оросуудад анхааруулж, шаардлагатай ажлыг эхлүүлэх санал тавьсан аж. Тодруулбал, Асгатын ордыг эдийн засгийн эргэлтэд яаралтай оруулахыг хүссэн байна.

Тухайлбал, Асгатын мөнгөний ордыг түшиглэн хамтарсан компани байгуулах саналыг манай талаас тавьсан. Эх сурвалжийн мэдээлснээр, Асгатад эзэлдэг хувиа нэмэгдүүлэх гэж оролдсон шүү ухаантай юм билээ. Гэтэл Оросын тал уул геологийн нөхцөлөөс шалтгаалж Асгатыг ашиглахгүй гэсэн байр суурьтаа хатуу байжээ.

Уг нь Асгатын мөнгөний орд газар зүйн байршлын хувьд Монгол, ОХУ-ын хил дамнаж оршдог. Тухайн орд газарт очихын тулд ОХУ-ын хил рүү ордог байсан. Харин өнгөрсөн зун Засгийн газрын хөрөнгөөр хатуу хучилттай зам тавьснаар шууд очих боломжтой болсон. Ер нь зам, цахилгаан, дэд бүтцийн хувьд ашиглахад бэлэн болсон.

Ноцтой нь ордын нөөцийн тодорхой хэсэг нь ОХУ талдаа байдаг. Гэхдээ оросуудын хэлсэнчлэн уул геологийн нөхцөлөөсөө хамаараад Оросын нутаг талаас ордыг ашиглахад маш хэцүү гэсэн.

Тиймээс Монголын газар нутагт л олборлолт явуулна гэсэн үг. Гэтэл Оросын хувь хэтэрхий өндрөөр тогтоогдсоныг өөрчлөхөөр ийн оролдсон аж. Харин оросууд зөвшөөрөөгүй.

Бас болоогүй ээ, Оросын Засгийн газар Асгатад эзэмшдэг хувиа “Ростехнологи”-д шилжүүлснээр хэлэлцээрийн нөхцөл бүр ч хатуу болсон юм байна. Тэгэхээр манай зүгээс  энэ ордын 51 хувийг “Эрдэнэс МГЛ”, 49 хувийг “Ростехнологи” компанид эзэмшүүлж хамтарсан компани байгуулахаар ярилцжээ. Гэхдээ мөн л дэмжлэг аваагүй. Яагаад гэвэл Асгатыг одоо эзэмшиж байгаа “Монголросцветмет”-д оросуудын нөлөө бий. Албан газрынх нь үүдээр ороход л орос школ угтдаг энэ газар нөлөөгөө 100 хувь алдахыг хүсэхгүй нь мэдээж.

Ямар ч байсан, комисс хоорондын хуралдаанаар монголчууд ам руугаа алгадуулсаар байгаа таарсан бололтой.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uurhaichin(112.72.13.80) 2014 оны 01 сарын 23

za daa manai urd urdiin ezengui turiin archaagui baidal,urvagch noed [bishee butach nangiad tsusnii uldegdel orhidos]-n ajiliin gor shuudee. Nangiadiin orhidos bolon eh oron gazar shoroondoo setgelgui humuuseer turuu bariulmaargui bna. hitadiin orhidosuudiig er n eh ornoosoo ulden gargah n zuv.

0  |  0
mgl(103.26.194.120) 2014 оны 01 сарын 21

muu sain orosuud. Mongol Orosiin hamtarsan uildveruudiin uil ajillagaag odoo bga orduudaar ni duusgavar bolgoh hergegtei. Ordoo ashiglaj duusaal yul ajillagaa ni duusgavar bolohoor. Tegeed tsoo shineer delkhiin jishigeer hamtarval hamtrah heregtei.... Iim mulguu bolohoor Orosiin hajuu ulsuud bugd orosuudad durgui bga yum.

0  |  0
Top