Говь-Алтайн Дэлгэрт алт ухах зөвшөөрөл өгчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 22

Говь-Алтайн Дэлгэр сум нинжа нарын дайралтад өртөж, хаа сайгүй хүрз, шуудай барьсан хүмүүс үзэгдэх болсон. Аймаг, сумын удирдлагууд, цагдаа нар энэ асуудлыг зохицуулж хүчрэхгүй, нийслэлээс харуул хамгаалалтын хүч нэмэгдүүлсэн. Гэтэл сумын ИТХ-аас хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг нөхөрлөл байгуулан алт ухах зөвшөөрөл өгсөн байх юм. Нинжа хэмээх хуульд баригддаггүй хэдэн хүн амьдрахын тулд яахаас ч буцахгүй гэж өөрсдийгөө өмгөөлдөг. Гэтэл тэдний ухсан газар ямар шуу байдалтай болдгийг Өвөрхангай, Баянхонгорын жишээгээр шууд харуулж болно. Энэ асуудлыг хуулиар зохицуулахгүй бол Говь-Алтайн Дэлгэрийг ч ийм ирээдүй хүлээж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (202.179.10.74) 2014 оны 01 сарын 22

2 talta yum uhuulah hetsuuuhuulahgui bh bas hetsuu yagaad eej uuliin tagtaa hadnii zurag tawisan ym

0  |  0
Top