Ерөнхий Ц.Элбэгдорж Их Британийн Ханхүүд баяр хүргэв

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 30

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ханхүү Уильям, түүний гэргий хатагтай Кэйт Миддлтонтой хуримласантай холбогдуулан тэдэнд баяр хүргэж, цахилгаан утас илгээв. Монгол Улсын Ерөнхийлөгч цахилгаан утсандаа "Эрхэмсэг Ханхүү Та хатагтай Кейт Миддлтонтой ирээдүйн хувь заяагаа холбож буй хуримын энэ сайхан дурсгалт өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэжээ.

Б.Сараа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top