Гандан тэгчлэн хийд өрсөлдөгчгүй бас хяналтгүй томоохон бизнесийн салбар болсон гэхэд хэн ч маргахгүй. Хэдийгээр шашин шүтэх нь ухамсарын асуудал ч гэлээ мөнгөгүй бол гандан зүглэхээ байсан сүсэгтнүүдийн тоо олширсон гэлтэй.
Зуднаар нохой нэг цадаж зовлонгоор лам нэг баяждагийн үлгэр манайд биелэлээ олж үнэтэй жийп, брэнд шилээр гангарсан лам нар олдох болов. Тэднийг заавал муу явах ёстой гэж байгаа юм биш. Гэвч үнэхээр бусдын амьдралд тустай зүйл юу эсийг хийж байгааг хэн ч мэдэхгүй учир ийн хардаж сууна.
Үнэндээ ч зовлон, жаргал тохиолдсон үед гандангаа бараадаж сэтгэлээ ч болов хуурах нь бий. Харин энэ хэрэгцээн дээр нь лам нар хэт “ажилаад” байна уу
Талийгч болсон ижийдээ зул өргөхгүй хүн байхгүй. Гэтэл өнөө буяны байгууллага үгээр нь жинхэнэ бизнес хийчихсэн зулын байрлал зааж мөнгө авдаг байх жишээтэй. Энэ бол наад захын асуудал. Ламнартаа багахан цалин цалин өгөөд цаашилдаггүй гандангийн орлого хэд бол. Унших маанийн үг бүртээ тариф тогтоосон гандан тэгчилэн хийдүүдийн өдрийн орлого хэнд хаана очдог вэ?
Тэдний эд ашиг орлогын оргил үе нь цагаан сар. Энэ хугацаа шийнийн 15 наар үргэлжилж Гандан хийдийг зорих хүмүүсийн ачаалал ихсэж засал номоо хийлгэхээр урт дараалал үүсдэг. Харин ингэж их орлого олсныхоо хариуд өнөө буян түгээж зовлонг арилгахаар бэлтгэгдсэн лам нар буяны үйлд нэг төгрөг зарцуулж өнчин хүүхэд, ядуу нэгэнд гар сунгах нь дуулдаагүй. Орсон орлогоо юунд зарцуулдаг тухай асуусан нэгэнд бурхан бүтээнэ, барилга барина, хийдээ сэргээн засварлана гэх үгээр амыг тагладаг ч өнөөдөр өөдлөөд сэргээгдээд байгаа хийд бидний нүдэнд торохгүй л байна. Хамгийн хачирхалтай нь гандан бүрийн бурханы өмнө шилэн хорго байх бөгөөд энэ нь хийд, суврага барихад хувь нэмрээ оруулахыг сүсэгтэн олноос хүсэж боловсон аргаар бас л гуйлга гуйсан байх нь бий. Мөн үүн дээр нэмээд хувиараа байлд ззочилон чамгүй хэдийг олдог сэргэлэн лам нар ч бий. Хэрэв урьсан айл машинаар ирж авахгүй бол ламхай босго давж очих нь юу л бол.
Гандан тэгчилэн хийдийг монголын бурхан шашинтны төв гэж хүмүүс аль болохоор төв гандандаа очоод жилийнхээ засал ном, талийгчийнхаа хойдох, шинэ төрсөн хүүхдийнхээ цэндийг уншуулахыг боддог. Дээрхийн гэгээнтэн 16-р далай лам манай оронд айлчлан ирэхдээ төв гандангийн үйл ажиллагааны тухай онцлон хэлсэн үгээс дурьдвал: Шашин номын газар ард түмний өглөг буяныг авалгүйл яахав, гэхдээ мөнгөтэй хүн гэж долигонож том цолтой лам хуврагууд нь айлд очиж засал хийхгүй, номондоо тариф тогтоохгүй байх хэрэгтэй хэмээн онцлон хэлжээ.
Ганданд лам нар кассан дээр суудаг байсан бол сүүлийн жилүүдэд ашиг орлогын хэмжээ эрс өссөнөөр мэргэжлийн кассчин мөнгөн дээр сууж уншлага номын өртөгийг тооны машин тачигнуулан хураах болсон. Жишээ нь 5 ам бүлтэй нэг айлын 60 гаруй мянган төгрөг болдог гээд бодохоор тэдэнд кассчин биш эдийн засагч хэрэг болж байгаа нь мэдээж.
Харин хамгийн сүүлийн үеийн сүсэгтнүүдийн мэдээллээр тэдэнд хамгаалагч хэрэгтэй болсон аж. Тодруулбал долоо хоног бүр сүсэгтэн олноос цугларсан “задгай” мөнгийг толгойлж боох их ажил тулгардаг гэнэ. Үүндээ тэд Гандангийн хашаан дотор явж буй завтай хүмүүсийг дайчлах бөгөөд нэг өрөөний шалаар дүүрэн мөнгө асгаж байгаад л толгойлж гардаг. Энд хамгийн багадаа аравт хорьтийн дэвсгэрт байх бөгөөд дээшээ таван мянгат, доллар хүртэл байдаг аж. Ингэж мөнгө толгойлох явцыг хоёр лам хянах бөгөөд хамгаалагчийн үүргийг уйгаггүй биелүүлдэг байна. Харин дээрх их мөнгө долоо хоног бүр хаашаа аль дансруу орж юунд хэрэглэгддэг нь нууц юм.
Гандантэгчилэн хийд 10 гаруй төрлийн татвар төлдөг хэмээн хэвлэлд мэдээлсэн байдаг. Харин ашгийн буюу орлогын албан татварыг шашны байгууллагаас авдаггүй болохыг татварын ерөнхий газраас хэлж байсан юм. Харин албан байгууллага гэдэг утгаар үл хөдлөх хөрөнгийн 0.6 хувийн татварыг төлдөг байна. 1996 онд гандантэгчилэн хийдэд ажилладаг байсан Очирбат гэгч хүн гандангийн мөнгө санхүүгийн талаар олон нийтэд дэлгэж байсан түүх бий. Гэвч монголын бурхан шашинтны төв, нөгөөтэйгүүр шашны байгууллага гэсэн нэрийн доор гандантэгчилэн хийдэд аудитын шалгалт ордоггүй.
Өнөөдөр гандан хийдэд 700 гаруй лам хувраг харъяалагддаг гэх бөгөөд тэдний цалин 100 гаруй мянган төгрөг, тэдний цалингаас НДШ төлдөг боловч хүн амын орлогын албан татварыг нь улсаас төлдөг гэх мэдээлэл бий.
Тэд үл хөдлөх хөрөнгийн 0.6 хувийн татварт жилдээ 8 сая 313 мянган төгрөг, автомашины татварт 393 мянган төгрөг, бууны татварт 28 мянган төгрөг, лам нарын болон бусад ажилтан албан хаагчдын НДШ-т 393 мянган төгрөгийг төлдөг байна. Сүүлийн үед гандан тэгчилэн хийдэд орох хүсэлтэй лам нар ихэссэн нь мөн л хачирхалтай. 100 гаруйхан мянган төгрөгний цалинтай лам нар яагаад бусдын бариагүй гар утсыг барьж, бүгд машин хөлөглөөд байгаа нь асуултын хариу бизээ. Мөн бас нэг баталгаа
Тэр ч бүү хэл гар утас зардаг худалдаачид болон техникийн захаар байрлах машины ченжүүдийн ярьж буйгаар цагаан сарын дараа буюу 3 дугаар сарын гүйлгээг ихэвчлэн лам нар хийдэг гэнэ.
Сэтгэгдэл ( 24 )
лам хувиараа гүрэм засалаа хийнэ үү байна ууу хэнд ямар хамаатай юм хийлгэх нэг ньхийлгэнэ л биз дургүй нэг нь тэр исус христ ч гэл үү түүндээ мөргөөд л тэр сүмдээ татвараа төлөөд л явна биз үндэснийхээ юм бүхэн лүү захиалгаар дайрчөөрсөддөөө нүгэл хураагаад яахнав дээ
Unen baih.dalai bagsh manai hed iig bas gadarlaad baidag baih
Ene niitleliig hen gej setguulch bichsen yum be, Zindaa. Bas henii zahialgaar ingej bicheed bn, Jesus-iin zahialgaar uu baga davraarai, Zuv zugeer 10 huviin tatvar avdag Jesus-iin sumiig yu geh geev tegeed.
yun lam nar tsaana chini yesusiinhen laliinhantaigaa temtsej sanaa zovj bhad. shariin shashin chamaig shut gej albadahgui harin busad n albadna.
ГАНЦ ГАНДАН Ч ГЭЛТГҮЙ ШАРЫН ШАШНЫ ЛАМ НАР БОЛ ЗҮГЭЭР Л ХҮНИЙ МУХАР СҮСЭГ, ҮХЭЛ ЗОВЛОНГООР АМЬДАРДАГ ШИМЭГЧ ХАЧИГ ХОРХОЙ, ЦУС СОРОГЧ БӨӨСНҮҮД ЮМ. ЭНЭ ЦАГААН САРААР ТЭД ШАЛЗ, ХУВАЛЗ ШИГ БЭЛЦИЙТЛЭЭ ТАТГАЛАХ БИЗ ЭЭ!!
ГАНЦ ГАНДАН Ч ГЭЛТГҮЙ ШАРЫН ШАШНЫ ЛАМ НАР БОЛ ЗҮГЭЭР Л ХҮНИЙ МУХАР СҮСЭГ, ҮХЭЛ ЗОВЛОНГООР АМЬДАРДАГ ШИМЭГЧ ХАЧИГ ХОРХОЙ, ЦУС СОРОГЧ БӨӨСНҮҮД ЮМ. ЭНЭ ЦАГААН САРААР ТЭД ШАЛЗ, ХУВАЛЗ ШИГ БЭЛЦИЙТЛЭЭ ТАТГАЛАХ БИЗ ЭЭ!!
ЦАГААН САР БОЛОХООР Л ХЭДЭН ЗУРХАЙЧ НАР БИ ЧИНГЭСИЙН ЗУРХАЙЧ НьБАЙСАНДҮҮ Нь БАЙСАН ГЭЭД Л БӨӨН ХЭРҮҮЛИЙН АЛИМ ТАРьДАГ БАЙСАН НьНАМДАХААР ОДОО БҮР БУРХАН ШШИНЫ ГАЗАР ЛУУГАА ДАЙРДАГ БОЛОО ШИВ ДЭЭ ГАНДАНД ОРЖ ИРДЭГ ТЭР ИХ МӨНГӨ ХААЧДАГ БАЙНАА ГЭВ ҮҮ??? БИ БАС СУДЛАЖ ҮЗСЭЭН ТЭД НАР ЛАМ НАРААС ГАДНАҮЙЛЧИЛГЭЭН ИЙ АЖИЛЧИД ГЭЭД ЛАМ НАРТАЙГАА ХАМТ 1000 ГАРУЙ ХҮНАЖИЛЛУУЛЖ ХООЛЛОДОГ ЮМ БИЛЭЭ ТЭГЭЭД Ч ГАНДАНБУСАД ШАШИНЫХАНТАЙ АДИЛ БИД ТИЙМ БУЯН ХИЙЛЭЭ ИЙМ БУЯН ХИЙЛЭЭ ГЭЭДСҮР БОЛГОН ЗАРЛАДАГГҮЙ Л БОЛОХООС ӨГЛӨГ БУЯН ХАНДИВ ТУСЛАМЖИЙГБАЙНГ А ХҮМҮҮСТ ТҮГЭЭЖ БАЙДАГ Л ЮМ БИЛЭЭ ТҮҮН ДЭЭРЭЭС Нь БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ СҮМ ДУГАН ШИНЭЭР БАРИХ СЭРГЭЭН БОСГОХ СУРГАЛТ ГЭЭД МАШ ИХ ЗАРДАЛТАЙ БАЙДАГ ЮМ БИЛЭЭСҮМ ДУГАНЫ БАРИЛГА Л ГЭХЭД НАРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ МАШ НАРИЙН УР ХИЙЦШААРДДАГ УЧРААС ЕРДИЙН НЭГ 10 ДАВХАР БАРИЛГА БАРИХААС Ч ИЛҮҮ ҮНЭ ӨРТӨГТЭЙ БАЙДАГ ЮМ БИЛЭЭ ТЭГЭЭД ХАЛААЛТ ЦАХИЛГААН ДУЛААН ГАЗРЫН ТАТВАР ЭНЭ ТЭР ГЭЭД БАРАГ Л ӨӨРСӨДӨД Нь ХҮРЭЛЦЭДЭГГҮЙ ШАХУУ Л БАЙДАГ ЮМ БИЛЭЭ ТЭГЭЭД Ч БУСАД ХИЙДҮҮДИЙГ БОДВОЛ ЛАМ НАР Нь АРАЙ Л ДЭГ ЖУРАМТАЙ БАЙДАГ ЮМ БИЛЭЭ БУСАД ХИЙДИЙН ЛАМ НАР ГЭХЭД Л ХҮҮХЭН ХҮЧИНДСЭН БААР ЦЭНГЭЭНИЙ ГАЗАР АРХИДСАН ЗОДООН ЦОХИОН ХУДАЛ ХУУРМАГ ХУЛГАЙ ДЭЭРЭМД ОРОЛЦСОН ГЭЭДИНТЭРНЕТЭЭР ЗӨНДӨӨ Л БИЧИГДСЭН БАЙДАГ ЮМ БИЛЭЭ ГАНЦ ГАНДАНГ БИШ ТЭР ХҮҮХЭН ХҮЧИНДДЭГДАМБАД АРЖААГЫН ХИЙДИЙН ЛАМ НАРАРХИНД НИЛЭЭД АВТСАН ДАШЧОЙЛОНГИЙН ЛАМ НАР ГАДУУРХИ ЖИЖИГ ХИЙДҮҮДИЙН ЛАМ НАРЫН ТУХАЙ ТЭР ХИЙДҮҮДИЙН ОРЛОГО ЗАРЛАГА ЁС СУРТАХУУНЫ ТУХАЙ БИЧИЖ БОЛОХГҮЙ БАЙНА УУ????? ХЭНИЙ ЗАХИАЛГААР ГАНДАН ХИЙД РҮҮ ДАЙРААД БАЙГАА ЮМ БЭ?????
Lam nar BUU-gaar yadagin be llr
Youn byun nomiin gazar vee xynii itgel ynemshil deer duruulj lyivar xiij mungu olno bas gants ydaa byun xiij yzeegyi gazar. Mongoldoo ix delgyyriin daraa orox orlogotoi gazar shu xu
Manai Gandan bol ajil hiih sonirholgui biye otorloson zaluu lam naraar duurtsen ted nar ni zavaan, zavhai hunii zovlond tsadsan huvalznuud. Gandan shig bohir zavaan gazar haa b.a. Hezee ch yadarsan hund tusaldaggui avahiig l boddog. Oglogiin momgond hahaj uhtsgeevel taarsan yumnuud
Гандан бол новшийн газар ! буян хийдэггуй ! хуний зовлонгоор цаддаг газар!
sayxan bi enetxeg yavsan. Xamba lam busines classiin ynetei suudald tuxlaad l yavjbaina lee.