Энэ он гарсанаар УИХ-аас баталсан хамгийн эхний хууль Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль байлаа. Орон нутагт эрх мэдлийг төвлөрүүлэх асуудлыг бодитоор тусгаж өгсөн нь хуулийн нэг онцлог гэдгийг салбарын яамнаас мэдэгдэж буй.
Тухайлбал, хуульд аймаг нийслэлийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргасан тохиолдолд уг зөрчлийг таслан зогсоох, байгаль орчин, нөхөн сэргээлтэнд хяналт тавих зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх юм. Аймаг, нийслэл нь түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авч ашигт малтмал ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ. Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар мэдэгдэнэ.
Ингэхдээ хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож 2 жилийн хугацаатайгаар 1 удаа сунгана. Нийдтээ 5 жил байх юм. Харин ашиглалтын тусгай зөвшөөрлийг 15 жилийн хугацаатайгаар олгож нөөцийн хэмжээнээс хамаарч 10, 10 жилээр нийтдээ 35 жил сунгана.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс 2.5 хувиар тооцож түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төлнө.
Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх явцад гишүүдээс түгээмэл тархацтай ашигт малтмалын хайх үед өөр төрлийн ашигт малтмал илэрсэн тохиолд гарч болзошгүй гэсэн санал гарч байсан. Тэгвэл хуульд өөр төрлийн ашигт малтмал, түүх соёлын олдвор, эд өлгийн зүйл илэрсэн тохиолдолд үйл ажиллагаагаа зогсоож аймаг, нийслэлийн Засаг даргад мэдэгдэхээр заасан байна.
Сэтгэгдэл ( 5 )
aimgiin zasag darga nar awilagal awdag blno biz uur ayawal gej
Хөрөнгө оруулагчыг дэмжих нэрээр харийханд худалдсан баялаг, байгальд учируулсан сүйрэл чинь багадаагүй байх шүү...Эзэн нь юм аа мэддэг,... хойч үе гэж байхгүй юм шиг. Бодлого, хууль гаргадгаа боль... Иргэд биданд та нарын яриад байгаа \ХӨГЖИЛ\ хэрэггүй. Монгол, Монголоороо байх сайхан.................. ........
Хөрөнгө оруулагчыг дэмжих нэрээр харийханд худалдсан баялаг, байгальд учируулсан сүйрэл чинь багадаагүй байх шүү...Эзэн нь юм аа мэддэг,... хойч үе гэж байхгүй юм шиг. Бодлого, хууль гаргадгаа боль... Иргэд биданд та нарын яриад байгаа \ХӨГЖИЛ\ хэрэггүй. Монгол, Монголоороо байх сайхан.................. ........
pussy udirdagch nariig alah yumsan
Mongoliig sunuhuur shiidej l de******nar