Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас 2008 оны 7-р сарын 1-ний хар өдрийн үймээн самуунтай холбоотойгоор мэдүүлэг авах зорилгоор Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг дахин дуудсан гэж эх сурвалж мэдээллээ. Тэр өнгөрсөн сард таван хүний амь үрэгдсэн хэрэгтэй холбоотойгоор мэдүүлэг өгсөн. Түүнтэй хамт ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан нар дуудагджээ. Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа "2008 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан хүмүүс бол С.Баяр, Н.Энхбаяр, Д.Лүндээжанцан нар юм. Тиймээс үймээний үеэр таван хүн амь үрэгдсэн хэргийг мөрдөн шалгах явцад тэднээс зайлшгүй тайлбар авах шаардлага гарсан. Н.Энхбаяраас дахин мэдүүлэг авна" гэж мэдэгджээ.
Б.Сараа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )