Уул уурхайн салбарын эдийн засагт эзлэх хувь ийм байна

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 04

Уул уурхайн салбарын эдийн засагт эзлэх хувийг дараах байдлаар тодорхойлжээ. Уул уурхайн салбар нь ДНБ-ий 17 хувь, экспортын 81 хувь, улсын төсөвт 23 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтад 73 хувийг тус тус эзэлж байна.

 

Салбарын сайдын багцын орлогын гүйцэтгэлийг авч үзвэл ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлийн төлбөрөөр нийт 42.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь 96.5 хувьтай байна. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 38.1 тэрбум төгрөг буюу 99.4 хувь, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 2.3 тэрбум төгрөг буюу 141.9 хувийн гүйцэтгэлтэй, бусад орлого 1.5 тэрбум төгрөг буюу 43.0 хувьтай гарчээ.

 

Газрын тосны газар нийт 191.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь 116.26 хувийн гүйцэтгэлтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top