"МИАТ" компани салхины хурд өндөр, цаг агаар тогтворгүй байгаа учраас гадаад болон дотоодын нислэгүүдээ хойшлуулсаар байна. Тухайлбал, өчигдрийн /4-р сарын 29-ний/ Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн 18:00 цагийн, Улаанбаатар-Токиогийн чиглэлийн 06:55, Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн 06:45, Улаанбаатар-Осака чиглэлийн 06:20 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас хөөрөх байсан нислэгийг цуцалжээ. Мөн Бээжин-Улаанбаатарын 23:15, Токио-Улаанбаатарын 17:30, Сөүл-Улаанбаатарын 14:35, 23:20, Осака-Улаанбаатарын 16:00 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудал буух байсан нислэгүүдийг хойшлуулжээ.
Б.Сараа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )