Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэдэггүй өдөр

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 30

 Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ныг НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцэд нэгдсэн улс орнууд хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхийн өдрөөр тунхагладаг. "Та хүүхдээ зоддог уу" гэсэн санал асуулгад хүүхдээ алгадсан таван эцэг эх тутмын хоёр нь "арай хэтрүүлдэг" гэж хэлсэн байна. Хэтрүүлдэг шалтгааныг нь эрдэмтэд тайлбарлахдаа тулгамдсан нөхцөл байдалд хүний тархинд өөрчлөлт гарч, хэдий хэмжээний хүч хэрэглэж байгаагаа зөв тооцоолох чадвар алдагддаг бөгөөд улмаар өөрийн бодож байснаас хүчтэй болдог гэжээ.Өөрсдөө бага байхдаа зодуулж шийтгүүлдэг байсан томчууд хүүхдээ хүмүүжүүлж байгаа нэрээр зодож эхэлдэг. Хүүхдээ зодсоны дараа томчууд үргэлж харамсдаг гэж судалгаагаар гардаг ч тэвчээр нь барагдахдаа тэд дахиад л хүүхдүүдээ зодож орхидог байна.

М.Гэрэлгуа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top