Монголын газар нутаг дээр 17 дахь жилдээ ашигт малтмалын хайгуул хийж байгаа Канадын зуун хувийн хөрөнгө оруулалттай “Erdene Resources” компанийн мэдэл дэх “Алтан нар” ордын талаарх мэдээлэл дэлхийн уул уурхайн салбарын тоглогчдын анхааралд ороод хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа. Монгол, Канад, АНУ-д олборлолт явуулдаг, Канад, Торонтогийн биржид бүртгэлтэй тус компани 2011 оны 11, 12 дугаар сард Баянхонгор аймгийн Шинэжинст суманд байрлах “Алтан Нар” талбайд 3300 метрийн өрөмдлөг хийсний үр дүнд өндөр агууламж бүхий алт, мөнгө олдсон бөгөөд 24 өрмийн 15-аас нь алт, мөнгөний аномал илэрсэн байдаг. Улмаар 2012 оны 2 дугаар улирлаас хайгуулыг үргэлжлүүлсэн.
Харин өдгөө Оюутолгойн дараа орох нөөцтэй маш өндөр ач холбогдолтой ордыг нээлээ хэмээн албан ёсоор мэдэгдэж байна. Бүр Төв Азийн Тянь Шан алтны бүсийн үргэлжлэл байж мэднэ гэж үзэж байгаагаа компанийн зүгээс мэдэгдсэнийг Bloomberg уламжилж байна. Энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор тус компанийн хувьцааны ханш тодорхой хугацаанд өссөн байгаа. Тэгэхээр олон улсын анхаарлын төвд шинээр ийнхүү орж ирээд байгаа “Алтан нар”-ын тухай бидний Монголчууд арвандөрвөн он гарсаар анхаарал тавьж байна.
“Erdene Resources” компани “Алтан нар” талбайд хайгуул хийж олсон дээжүүдээ “SouthGobi Sands” компанийн лабораторид шинжлүүлж байсан. Түүнчлэн “Алтан нар” төслийг ил уурхай байдлаар хөгжүүлэх төлөвлөгөөнд хайгуулын үеэр хийгдсэн бүх судалгаа материалуудыг ашиглана гэх мэдээллийг хоёр жилийн өмнө өгч байсан. Тэгвэл ийм байр суурийг илэрхийлж байсан “Erdene Resources” компани компанийнхаа үйл ажиллагааг хоёр хуваагаад тодорхой хугацаа өнгөрч байгаатай холбоотойгоор Монголын “Алтан нар”-ын эзэд хэн бэ гэдэг асуулт тавигдах ёстой.
Тэгвэл тус компани Монгол дахь төслүүдээ "Эрдэнэ" нэртэйгээр үлдээж, Америк дахь төслөө "Morien Resources Соrр"-т шилжүүлсэн байгаа. Мөн “Erdene Resources” компанийн 25 хувийг эзэмшдэг Канадын Нова Скотиа мужид байрлах коксжих нүүрсний Донкин уурхайн эзэмшигч нь "Morien Resources Соrр" болсон байгаа. Тэгэхээр Монгол дахь “Алтан нар” болоод “Зуун мод”-ны төслүүдийн эзэн нь “Эрдэнэ”-ийн хувьцаа эзэмшигчид аж. Түүнчлэн тэд охин компани "Morien Resources Соrр”-ын ч эзэд гэж байна.
Түүнчлэн “Алтан нар”-ын эзээн компанийн мэдэл дэх орд “Зуун мод” төслийн талаар хүргэхэд, азидаа томоохонд тооцогдох молибдений орд юм. Тус ордын олборлолтыг молибдений дэлхийн зах зээл дээрх үнэ хэр өндөр байхаас шалтгаалж ирэх оноос эхлүүлнэ гэж байгаа юм. Гол нь тэдний мэдэл дэх ордууд ингээд дуусчихгүй. Хайгуулын олон талбайд тэд эзэн сууж байгаа аж.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 6 )
ene nam neriin door eh ornoo hudalddag lubirchdiiig huuli neriin door bugdiiin tsaatslah yumsan heniigch uldeelgui8 , 12 , 16 ,20, 24 jil tor hashiltssan geed baigaa buzruud amia hoohoilogch nar bolon tedniig undseer nituuj hydbal say neg MONGOL oron mini mongolchuud mini zob zam torhooroo ybj magdaggui ed nar l bohirson shulamnuud bogood bugd MONGOLIINnugeltenguud mon biz dee mongolchuudaaa
kanaduud oorsdiinhoo gazriig ochij uhaach daa, oorsdiinhoo baigal bayalagaa hairlaj hadgalaad tenegduu gazriig tsolmochih yum
mongoliig heden jil taschij horduulj tamlahiin bee novshiin kanaduudaa.
mongoliig heden jil taschij horduulj tamlahiin bee novshiin kanaduudaa.
ЛУЙВАРЧИД БОЛОН КАНАДЫН €МЧ ТУЛ АРД ТVМЭН БVV БАЯРЛАЦГАА. ТА НАРТ ЮУ Ч ХVРТЭЭХГVЙ
bidend yamar ashig baigaa yum bol doo erhem erohiilogchoo