Канадын зуун хувийн хөрөнгө оруулалттай “Erdene Resources” компани Монгол Улсын Баянхонгор аймгийн Шинэжинст суман дахь “Алтан Нар” гэх Оюутолгойн ордын дараа бичигдэх хамгийн том металлын ордыг албан ёсоор нээлээ гэсэн мессэж дэлхийн уул уурхайн салбарт дуулиан дагуулаад байгаа. Канад, Торонтогийн биржид бүртгэлтэй тус компани 2011 оны 11, 12 дугаар сард “Алтан Нар” талбайд 3300 метрийн өрөмдлөг хийсний үр дүнд өндөр агууламж бүхий алт, мөнгө олдсон бөгөөд 24 өрмийн 15-аас нь алт, мөнгөний аномал илэрсэн байдаг. Улмаар 2012 оны 2 дугаар улирлаас хайгуулыг үргэлжлүүлсэн гэх мэдээлэл бий.
Тэгвэл тус компанийн Ерөнхийлөгч Петр Акерлэй хэлэхдээ нийтдээ 50 нүх гаргаж өрөмдлөг хийсэн, газрын хөрсөнд хоёр км гүн бүхий шуудуу гаргаж, улмаар эхний шатны хайгуулын үр дүнг гаргасан гэж байна. Ер нь бол сорьцын өрөмдлөг хийх бүрт сайн үр дүн гарч байгаа бөгөөд одоогийн байдлаар гарч буй үр дүнгээс харвал алтны болон цайрын томоохон орд гэдэг нь тогтоогдоод байгаа гэсэн байна. Гэхдээ түүний хэлж буйгаар нөөцийг ангилан үнэлэх хэмжээний хангалттай мэдээлэл цуглуулаагүй байгаа аж.
Сэтгэгдэл ( 9 )
Lalaruudtai dain zarlay
Muu nowshnuudad ogohgui yumsan erdnesee
Odoo bid olson geed 66% baikhgui!
vр хvvхдээ vлдээе. ашиглаад оронд ороод бгаа биз дээ. естой хэрэггvй байж л байг.
ЭНЭ КАНАДУУД БАС МАНАЙ ГАЗРЫГ СЭНДИЙЧЭЭД. ЯАСАН ИХ ШУНАЛ ВЭ. КАНАДЫН ЗАСГИЙН ГАЗАР ЮУ ГЭЖ БОДДОГ БОЛ.МОНГОЛЫН ТӨРД БАЙГАА ХОВДОГУУД БОЛЬ .
vp xvvxedee vldee...
Яах гэж гуйлагчидаар газар нутгаа сэндийчүүлээд байдаг юм бэ түрүүчийхээ шийдэж ашигтай ажиллаж чадахгүй байж
таван толгойгоос залхаад байхад юун бас алтан орд вэ? больж үз??